Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн байршлыг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3705
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Гэдэсний үрэвсэлт өвчин, Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Тархалт.

Аннотаци

Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл нь хэсэг газрын болон эрхтэн тогтолцооны эмгэгээр хүндрэл өгч, удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг, ужиг явцтай, урхаг ихтэй өвчин юм. БГШҮ-ийн өвчлөл жилээс жилд нэмэгдэж, уг өвчнөөс сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, хүндрэлээc урьдчилан сэргийлэх асуудал хурцаар тавигдаж байгаа нь уг судалгааны ажлын үндэслэл болсон.
Судалгааны ажлын зорилго.
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн байршлыг дурангийн аргаар тогтоож, түүний амьд сорьцын эмгэг бүтцийн онцлогийг судлах.
Судалгааны ажлын зорилт
1. Монгол хүний бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн тархалтыг Монтреалын ангиллаар ангилан, шархлаат үрэвслийн байршлын хэлбэрүүдийг судлан тогтоох.

2. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн эмнэлзүйн идэвхжилийн зэргийг тогтоож, дуран, эмгэг бүтэцзүйн өөрчлөлтийг судлах.

3. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл үүсэхэд нас, хүйс, байршил нөлөөлж буй эсэхийг судлан, шархлаат үрэвсэл эхлэн үүсэж буй байршлыг тогтоох.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй.
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн гэдсэн дэх байршлын онцлогийг судлах судалгаанд УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасагт БГШҮ-ээр оношилогдсон 152 тохиолдлыг хамруулсан.
БГШҮ-ийн эмгэг бүтэц зүйн онцлогийг судлах судалгаанд Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг, УБ Сонгдо болон Цээнэ эмнэлэгт дуран, гистологийн шинжил- гээгээр БГШҮ гэж оношлогдсон 72 тохиолдлыг хамруулсан.
БГШҮ-ийн бүх тохиолдлуудад төгс дурандалт (цутгалан гэдэс хүртэл дурандах) хийж, дурангийн оношийг дурангийн амьд сорьцын шинжилгээгээр баталгаажуулсан. Гистологийн дүгнэлтийг хучуур эпителийн өөрчлөлт, жинхэнэ ялтасын үрэвсэл, лимфоцит эсийн бөөгнөрөл, хүнхрийн бүтцийн өөрчлөлт, хүнхрийн буглаа салстын булчинт давхаргын гипертрофи, зэргийг үндэслэн гаргасан. Судалгааны үр дүн.
БГШҮ-ийн эмгэг бүтэцзүйг судлах судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын
29.2% буюу 21 тохиолдол нь цочмог явцтай,
70.8% буюу 51 тохиолдол нь архаг явцтай оношилогдсон бол өвчний идэвхжилийн зэргээр
8.3% нь намжмал явцтай,

6.9% нь бага идэвхжилтэй,
66.7% нь идэвхжилтэй,
18.1% нь өндөр идэвхжилтэй тогтоогдсон.
БГШҮ-ийн тархалтыг Монтреалын ангиллаар ангилахад Е1-15 тохиолдол (
9.9%), Е2-27 тохиолдол (
17.8%), Е3- 51 тохиолдол (
33.5%) байсан ба харин нийт тохиолдлын
38.8% нь дээрх ангилалд хамрагдах боломжгүй байсан.
Бүдүүн гэдэсний шархлааны байршлыг олон улсад БГШҮ-ийн тархалтыг илэрхийлдэг нэршлүүдийг ашиглан тогтооход: нэг байрлалыг хамарсан шархлаат үрэвсэл 37(
24.3%), бүдүүн гэдэсний алслагдсан хэсгийн шархлаат үрэвсэл 27(
17.8%) тохиолдол, бүдүүн гэдэсний эхлэл хэсгийн шархлаат үрэвсэл 9(
5.9%), бүдүүн гэдэсний алслагдсан хэсгийн шархлаат үрэвсэл эхлэл хэсгийн шархлаат үрэвсэлтэй хамт илэрсэн 11(
7.2%), шулуун гэдэсний шархлаат үрэвсэл 15(
9.8%), шулуун, тахир гэдэс хавсарсан шархлаат үрэвсэл 11(
7.2%), тархмал БГШҮ 51(
33.6%), бүдүүн гэдэсний нийт бус шархлаат үрэвсэл 26(
17.1%) тохиолдол тус тус байв. Мөн шулуун гэдсэнд шархлаат үрэвслийн шинж илрээгүй тархмал БГШҮ 7(
4.6%) тохиолдол, цутгалан гэдэсний сөөргөөт үрэвсэл хавсарсан БГШҮ 11(7,2%) тохиолдол оношлогдсон.
Дүгнэлт
1. Монгол хүний бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн байршлын тархалтыг Монтреалын ангиллаар ангилахад нийт тохиолдлын
61.2% нь ангилагдаж, бүдүүн гэдэсний эхлэл хэсгийн шархлаат үрэвсэл, нэг байршлыг хамарсан шархлаат үрэвсэл, байршил алгасан үүссэн шархлаат үрэвсэл, шулуун гэдэс эмгэгшээгүй бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл зэрэг байршлын хэлбэрүүд тус ангилалд дүйхгүй байв. Иймээс БГШҮ-ийг байршлын хэлбэрээр ангилах нь өвчний эмгэг жамын төдийгүй оношлогоо, эмчилгээний ач холбогддолтой гэж үзэн байршлын ангиллыг хийсэн .

2. Манай улсад насанд хүрэгчдийн бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн
70.8% нь архаг явцтай,
66.7% нь идэвхижилтэй
18.1% нь өндөр идэвхжилтэй,
34.7% нь эсийн гажигшилтай тогтоогдсон нь өвчнийг эрт илрүүлэх, оношлогдсон тохиолдолд хоол боловсруулах эрхтний болон дархлаа судлаач эмч нарын байнгын хяналтанд эмчилж, намжмал үеийн хугацааг уртасгах, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлага байгааг харуулсан.

3. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслээр зонхилон 26-55 насны хүмүүс хүйс ялгаваргүй өвчилж байгаа бөгөөд шинээр үүссэн бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл шулуун гэдсэнд
40.5%, мухар гэдсэнд 27%, хөндлөн гэдсэнд
18.9%, тахир гэдсэнд
13.5% тус тус оношлогдож, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл байршлаас хамаарч харилцан адилгүй үүсдэг болох нь тогтоогдлоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 400
Сүүлийн сард 23
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :