Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлсэн үр дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3707
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Улаанбаатар хотын зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлсэн үр дүн

Аннотаци

Үндэслэл: Сүүлийн 15 жилд дэлхий нийтээр болон Монгол улсад хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирч, эндэгдэл тууштай буурсан.
Нас баралтыг бууруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг багасган, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжсэнээр цаашдын амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Хөгжингүй орнуудад амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ нь хэдийнээ хэвшсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцид ...”тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн аль болох эрт эхлэх” хэрэгтэй гэсэн байдаг. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээл нь хүүхдэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдийн амьдралын чанар, бүтээмжид сөрөг нөлөөтэй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, Дэлхийн банкны тооцоолсноор нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдардаг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 15 орчим хувь нь болж байна. 2004 оны дэлхийн өвчний ачааллын судалгаагаар 0-14 насны 93 сая хүүхдийн
5.1% нь хөнгөн,
0.7% буюу 13 сая хүүхэд дунд, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй амьдарч байна. Хөгжиж буй орнуудад бага насны олон хүүхэд ядуурал, хоол тэжээлийн дутагдал, орчны таагүй хүчин зүйлүүдийн эрсдэлд амьдарч, энэ нь улмаар хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөн, нийгэм-сэтгэл зүй, хараа, сонсгол, хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг. ДЭМБ–ын судалгаагаар хүүхэд эхийн хэвлийд байх үе, нярай, бага насанд нь зохистой арга хэмжээ авснаар хөгжлийн бэрхшээл үүсэхээс 30% хүртэл сэргийлж болно гэсэн байдаг. Монгол улсад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийн үр дүнд бага насны хүүхдийн өвчлөл эндэгдэл тууштай буурч байгаа хэдий ч хүүхдийн хөгжлийг хянах, хөгжлийн хоцрогдлоос сэргийлэх, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг бага насанд илрүүлэн хөгжлийн дэмжлэгийг эрт үзүүлэх тогтолцоо одоогоор бүрдээгүй бөгөөд зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжил, хөгжлийн хоцрогдлын талаар хийсэн судалгаа, тоо баримт хомс байна.
Судалгааны зорилго: Улаанбаатар хотын зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, үнэлэх, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Өрхийн эрүүл мэндийн төвд суурилсан 2 шаттай агшингийн судалгааны загвараар сонгосон насны хүүхдийн дундах хөгжлийн хоцрогдлыг илрүүлсэн. Эхний шатанд Улаанбаатар хотын зургаа хүртэлх насны хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдлыг илрүүлэхэд Илрүүлгийн 10 асуумж (И10А) буюу “Ten Questions”-ийг ашигласан. Илрүүлгээр эерэг ба сөрөг гарсан хүүхдийг
2.5:1 харьцаагаар сонгон авч нийт 802 хүүхдийг хоёр дахь шатны хөгжлийн үнэлгээнд хамруулсан. Хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөний хөгжлийг Бауман үнэлгээний аргаар, хараа, сонсголын хөгжлийг оношилгооны аппарат ашиглан гүйцэтгэсэн. Мөн хөгжлийн хоцрогдолд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг эцэг, эхийн; төрөхийн өмнөх; төрөх; төрсний дараах үеийн гэж 4 бүлэгт ангилан судалсан.
Үр дүн:
1. Судалгаанд хамрагдсан зургаа хүртэлх насны хүүхдийн дунд эхний шатны илрүүлгээр
24.9 хувьд нь хөгжлийн нэг төрлийн, түүнээс
4.3% нь 2-3,
0.8% нь 4-5 төрлийн хөгжлийн хоцрогдол хавсран илэрч байна. Нийт хүүхдийн
8.0% нь хөдөлгөөний,
7.7% нь танин мэдэхүйн,
10.4% нь хэл ярианы,
4.2% нь харааны,
8.2% нь сонсголын хоцрогдолтой байлаа. Хөгжлийн хоцрогдлын дийлэнх нь 18 сартай хүүхдэд илэрсэн.

2. Хөгжлийн хоцрогдлын хоёр дахь шатны үнэлгээгээр илрүүлэгт эерэг илэрсэн хүүхдийн 71,8 хувь, сөрөг тохиолдлын
14.1 хувь нь хөгжлийн хоцрогдолтой болох нь тогтоогдлоо.

3. Хүүхэд бага жинтэй (OR=1.8) болон бүтэлттэй төрөх (OR=1.5), бэртэл гэмтэл авах (OR=
2.8), жирэмсэн үеийн архи (OR=1.8), тамхины (OR=1.7) хэрэглээ нь хүүхдийг хөгжлийн хоцрогдолд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болж байна.
Дүгнэлт:
Улаанбаатар хотын зургаа хүртэлх насны хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол
24.9 хувь буюу харьцангуй их байна. Эрэгтэй хүүхдийн
50.85% нь ямар нэгэн хоцрогдлын эрсдэлтэй байгаагаас
10.4%-д нь хэл ярианы хоцрогдол илэрсэн. Хүүхдийн хөгжлийн үнэлгээнд хамрагдсан 802 хүүхдээс
55.9%-д нь хөгжлийн хоцрогдол илэрсэн. Хүүхдийн хөгжлийн хоцрогдолд эхийн ба төрөх үеийн эрсдэлт хүчин зүйлс голлон нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 303
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :