Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь стерео дүрс болон инерцийн мэдрүүрээс өөрөө нисэгч 4 сэнстийн төлөвүүдийг үүсгэж бүрэн төлөвийн гэдрэг холбоогоор 3 хэмжээст орчинд бодит хугацаанд удирдан жолоодоход оршино.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:
-Удирдлагын төлөвийн орны аргын судалгаа
-Стерео дүрс боловсруулалтын аргуудын судалгаа
-Төсөөтэй системүүдийн харьцуулсан судалгаа
Энэхүү диссертацийн ажлаар
Нэгдүгээрт, Төлөвийн гэдрэг холбооны аргаар тогтворжилтыг хангахын тулд нэг сэнст, хоёр сэнстийн математик загварыг гаргах, симуляци хийх, бодит биет загвар дээр турших.
Хоёрдугаарт, Огторгуй дахь 4 сэнстийг төлөвийн орны аргаар тогтворжуулах гэдрэг холбоотой системийн загварыг боловсруулах.
Гуравдугаарт, 4 сэнстийн төлөвийн хувьсагчийг стерео дүрснээс гарган авах аргачлалыг боловсруулж 4 сэнст нисдэг тэрэгний тэнцвэржилт, удирдлагын асуудлыг шийднэ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0