Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Буддын сургаал дахь зовлонг сэтгэл судлалын зарим онолоор тайлбарлах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3764
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Шашин, сэтгэл судлал, шинжлэх ухаан

Аннотаци

Буддын сургаал болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг өөр хооронд нь шүтэн барилдуулах асуудал нь орчин үед судалгааны бас нэгэн талбар болж байна. Зовлон бүр хэцүү биш бөгөөд зовлон тохиолдсон хүмүүс түүнийг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж байгаагаараа зовлонг тодорхойлно. Энэхүү ажлынхаа хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.
Буддын сургаал нь “Хутагтын дөрвөн үнэний тухай сургаал” агаад зовлонг тулгуур ойлголтоо болгон авч үздэг. Тухайлбал, дараах бие даасан, нэг нь нөгөөгөөсөө урган гарах онол сургаал болох зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгийн шалтгааныг арилгаж болох нь үнэн, зовлонгоос гарах найман зүг мөр, зам үнэн хэмээх онол сургаал нь чухал байр суурь эзэлдэг. Харин сэтгэл судлалд зовлонг сэтгэлийн хөдөлгөөний нэгэн хэлбэр гэж үзэх ба хүн өнгөрсөн, одоо, ирээдүйд дүгнэлт хийхгүйгээр чухам юунаас болж зовлон үүсч байна гэдгийг тэр бүр ухаарч мэдэхгүй, тухайн үеийн нөхцөл байдалдаа тохируулан аливаад ханддаг байна. Буддын сургаал, сэтгэл судлал нь хүнийг зовлонгоос ангид байлгах нэг л зорилготой байна. Зовлонг буддын болоод сэтгэл судлалын шинжлэх ухаан хоёул өөр өөрсдийн байр сууринаас авч үзэж байгаа бөгөөд гагцхүү тэдгээрийг тэмдэглэсэн нэр томьёо зарим нь ижил, зарим нь өөр байна. Буддын сургаалд зовлон бол хүн өөрөө хэмээгээд, зовлонгийн шалтгаан нь муу сэтгэл, хүний сэтгэл дотор байдаг. Харин сэтгэл судлалын зарим онолд хүний сэтгэл, гадаад орчны хүчин зүйлсийн нөлөөллөөс болж зовлон үүсдэг гэжээ. Бихевиоризмд хүн гадаад, дотоод цочроогчоос хамаарч аливаад хариу үйлдэл үзүүлдэг, хүн гадаад цочроогчийн хуулбар (зовлон нь гадаад, дотоод шалтгаанаас үүсч бий болдог бүхий л таагүй зүйл), психоаналитикт хүний зан үйл нь дотоод дахь ухамсаргүйгээс шалтгаалдаг (зовлон бол ухамсаргүй); хүмүүнлэгийн сэтгэл судлалд гадаад орчны хүчин зүйлс хүнд сөргөөр нөлөөлж хүнийг зовлонд унагадаг (зовлон нь гадаад хүчин зүйлсээс болж үүсдэг) хэмээн тус тус хураангуйлан дүгнэж үзлээ.
3. Буддын сургаал дахь зовлонг сэтгэл судлалын зарим ойлголтуудтай харьцуулан авч үзэхэд, ойлголтын хувьд ижил төдийгүй утга нь ижил, дийлэнхдээ сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй дүйцэж болохоор байв. Жишээлбэл, шунал, уур, мунхаг, төөрөгдөл, хатуурхал, сэжиг, унтууцал, атаархал, нуун далдлалт, хууралт, заль, ичгүүр, догшрол, залхуурал, марталт, нойр, гэмшил, атгаг гэх мэт.
Шунал, атаархал, хорлох сэтгэл, дорд үзэх сэтгэл, хувиа хичээх үзэл гэх мэт муу сэтгэлийг нэрлэсэн байдал нь буддын сургаал, сэтгэл судлал дахь хүнийг зовлонд унагадаг муу сэтгэл, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг нэрлэсэн байна. Нийт судалгаанд оролцогчид сэтгэлийн зовлонг хамгийн хүнд хэцүү зовлон хэмээн нэрлэсэн нь сэтгэл зүйн хувьд таагүй байх нь сөрөг үр дагавартай, асуудал зовлон мөн гэдгийг мэддэг хэмээн дүгнэлээ



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 254
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :