Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Вагоны явах ангийн хос дугуйн оношлолын судалгаа. (монгол улсын төмөр замын ачааны вагоны явах ангийн хос дугуйн жишээн дээр)



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3722
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Явах анги, Хос дугуй, Хүчдэл төвлөрсөн бүс, Хүчдэл хэв гажилтат байдал

Аннотаци

1. Вагоны явах ангийн хос дугуй статик болон динамик ачаалалд ажиллах үед үүсэх элэгдэл, гэмтэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “эвдрэлийн механик”-ийн онолд тулгуурлан үл эвдэх сорилын аргаар оношлон, механик туршилт болон тооцооллоор нотлох аргачлал нь ашиглалтын үеийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах боломжийг бүрдүүлснээр олон тонн ачааны бүрэн бүтэн, тасралтгүй тээвэрлэлтийг хийх ач холбогдолтой.

2. Энэхүү судалгааны ажлаар төмөр замд хэрэглэгдэх метал эдлэхүүнд үүсэх элэгдэл, гэмтэлд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлж, оношилгоо болон механикийн туршилт- тооцооллоор түүний дотоод хүчдэл төвлөрлийн бүсийг тодорхойлон шинжлэн, бат бөхийн нөөцийг тогтоож, шинжлэх ухааны үндэслэлтэй техникийн дүгнэлтийг гарган эрсдэлээс сэргийлэн, тээвэрлэлтийн бүтээмжийг дээшлүүлэн, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Оношлолын системийг боловсронгуй болгох аргачлалыг нэвтрүүлснээр орчин үеийн техник, технологи бүхий стандартын шаардлага хангасан засвар-оношилгооны төвийг байгуулан, техникийн оношилгооны системийг сайжруулан, нэгдсэн бодлогыг бий болгож, оношилгооны чанарын түвшинг дээшлүүлэн, дэвшилтэд технологийг нэвтрүүлж, найдвартай ажиллагаа ханган, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх практик ач холбогдолтой болно. Оношлолын судалгааны онол арга зүйд сонгон авсан хос дугуйн хийцийн материалыг эвдрэлийн механик, механикийн хүчдэл, хэв гажилт, материалын эсэргүүцэл зэрэг онолыг судлаж, байнгын динамик болон статик ачаалалд ажиллаж буй хос дугуйд үүсэх элэгдэл, гэмтлийн шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлсон. Хос дугуйн материалд үүсэх элэгдэл, гэмтлийн шалтгааныг динамик хөдөлгөөнийг математик загвар, түүний бат бөхийн нөөцийн коэффициент болон ажиллах чадварыг дотоод хүчдэлээр тодорхойлох, материалын элэгдлийн эрчимжилт, цуцалт, хүчдэлийн цикл зэргийг тодорхойлох муруйнуудаар, мөн эвдрэлийн явц, энергийн оношилгоогоор эвдрэлийг шинжлэх, хүчдэл төвлөрөл, хэв гажилтын загварчлал зэргийг энергийн оношилгооны дэвшилтэт аргаар “хүчдэл-хэв гажилтын төлөв түүний өөрчлөлт” хүчдэл-хэв гажилтын шугаман бүсийг үүсгэх соронзон орны түгэлтийг хэмжих зэрэг арга зүйг тодорхойлов.
Техникийн оношилгооны аргуудын харьцуулалт, хэрэглээ мөн Монгол Улсын төмөр замын салбарын оношлогооны системийг боловсронгуй болгох дэвшилтэд аргачлал, зарчим болон хос дугуйн засварын чанар, оношилгооны магадлал үнэлгээний аргачлалыг тодорхойлов. Вагоны хос дугуйн материал ачааллын горимд хөдөлгөөний хурд, хүч, ачаалал, мөн төмөр замын хийц, ашиглалт, байгаль орчны нөхцөл зэргээс хамааран үүсэх элэгдэл, гэмтлийг үл эвдэх сорилын уламжлалт болон шинэ дэвшилтэд урьдчилан оношлох аргуудын аргачлалыг боловсруулж түүний дагуу сонгон авсан хос дугуйг оношлон эвдрэлийн хязгаарын үзүүлэлт болох соронзон индексийн утгыг тодорхойлж түүнийг эрдэмтэн А.А Дубовын олон удаагийн туршилтаар гаргасан нормын утгатай харьцуулахад m=1.83
2.19 их байсан тул механикийн туршилт, тооцооллоор түүний ажиллах чадвар, бат бөхийн нөөцийг тодорхойлон шинжлэн нотолсон. Сонгон авсан вагоны хос дугуйн зэврэлт болон үрэлт элэгдлийг лабораторийн нөхцөлд туршин жингийн хорогдлоор кг, кг, ашиглалтын буюу ажиглалтын туршилтаар гүйлт элэгдэл нь 10 000 км-д 1.2 мм элэгдэж, механик үйлчлэлээр цуцалт, эвдрэлийг тэсвэрлэх байдлыг хатуулагыг хэмжихэд стандарт утгаас 1.8 дахин их байгаа зэргийг тогтоож, хос дугуй нь физик-механик шинж чанарын өөрчлөлт, хүчдэл хэв гажилтад орж, цуцалтын эвдрэлд орж байгааг нотлов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 389
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :