Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сурах бичгийн агуулга, арга зүйд тавих шаардлагыг боловсронгуй болгох нь (Биологийн сурах бичгийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3716
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Онол, дидактик, сурах арга, шалгуур, үзүүлэлт

Аннотаци

Судалгааны зорилго: Сурах бичгийн онол, арга зүйн асуудлыг судалж, биологийн сурах бичгийн агуулга, арга зүйд тавих ерөнхий болон тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулахад оршино.
Судалгааны зорилт:
- Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн түүхэн хөгжил болон онол, арга зүйн бүтээлүүдийг судлах, дүгнэлт хийх
- Монголын болон гадаадын эрдэмтдийн сурах бичгийн талаарх судалгааны тойм гаргах
- Ерөнхий боловсролын сургуулийн Биологи II (2010 он), Биологи VIII (2015 он) сурах бичгийн агуулга, арга зүйд харьцуулсан шинжилгээ хийх
- Байгалийн ухаан VI (2015 он), Биологи VIII (2015 он) сурах бичгийн агуулга, арга зүйн шаардлага, шалгуурыг боловсруулах, практикт хэрэгжүүлэх
Судлагдахуун : Сурах бичгийн агуулга, бүтэц, түүнд тавих шаардлага
Судлах зүйл : Биологийн сурах бичгийн агуулга, арга зүйд тавих шаардлага, шалгуур, үзүүлэлт, эдгээрийн холбоо хамаарал
Судалгааны онол, арга зүйн үндэс: Сургалтын талаарх Философи баримтлал, Үйл ажиллагааны онол, Конструктивист онол зэрэг болно.
Судалгааны арга:
- Ном зохиол болон баримт бичиг судлах арга
- Анализ, синтезийн арга
- Харьцуулалтын арга
- Сорил (тест)-ын арга, математик статистик боловсруулалтын арга (SPSS 21)
Судалгааны хамрах хүрээ: УБ хотын 8 дүүрэг (Оюуны ундраа сургууль болон 21, 33, 67, 3, 24, 6, 75 дугаар сургуулийн 6,7,8,9 дүгээр анги)-ийн 420 суралцагч, хөдөө орон нутаг (Ховд аймгийн 1 дүгээр сургууль, Чандмань сум, Орхон аймгийн 7,14 дүгээр сургууль, Завхан, Өмнөговь аймгийн сургуулиудын 6,7,8,9 дүгээр анги)-ийн 280 суралцагч, нийт 700 суралцагчийн ашиглаж байгаа Байгалийн ухаан VI, Биологи I, VIII,IX сурах бичгүүд
Хамгаалах зүйл:
- Ерөнхий боловсролын сургуулийн биологийн сурах бичгийн агуулга, арга зүйд тавих ерөнхий ба тусгай шаардлага, шалгуур, үзүүлэлтийг шинээр боловсруулсан загвар
- Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичгийн агуулга, арга зүйд тавих шаардлага, шалгуур, үзүүлэлтийг гадаадын болон дотоодын эрдэмтдийн судалгааны үр дүнг үндэслэж боловсронгуй болгосон үр дүн
Судалгааны шинэлэг тал:
- Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн биологийн сурах бичгийн агуулга, арга зүйд тавих ерөнхий болон тусгай шаардлага, шалгуур, үзүүлэлтийн тогтолцоо бүхий хувилбар дэвшүүлсэн.
-- Хэвлэмэл сурах бичгийн агуулга, арга зүйд тавих зарим ерөнхий шаардлагыг гадаадын болон дотоодын эрдэмтдийн судалгааны үр дүнг үндэслэж боловсронгуй болгосон.
- Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хөгжлийн түүхэн тойм ангиллыг боловсруулсан.
- Биологийн сурах бичгийн онцлогт тохирсон, суралцахуйд суурилсан сургалтын зарчмыг тодорхойлсон.
Судалгааны онолын ач холбогдол:
Сурах бичгийг зохиоход нөлөөлж буй хүчин зүйл,шаардлага, тэдгээрийн холбоо хамаарлыг (Сурах бичиг ба сурах бичгийн агуулга, арга зүйд тавих шаардлага; сурах бичиг ба суралцагчдын сурах арга барил) судалсан үр дүнд тулгуурлаж, биологийн сурах бичгийн агуулга, арга зүйн тусгай шаардлага, шалгуур, үзүүлэлтийг боловсруулсан нь сурах бичиг судлалын хөгжилд зохих хувь нэмэр болно.
Судалгааны практик ач холбогдол: Суурь боловсролын биологийн сурах бичгийн тусгай шаардлага, шалгуур, үзүүлэлтүүд нь сурах бичиг бүтээх үйл ажиллагааг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулахын сацуу сурах бичиг зохиогчид, багш сурган хүмүүжүүлэгчид, судлаач, оюутан нар үйл сургалтын ажиллагаандаа хэрэглэх ач холбогдолтой



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 347
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :