Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Mонголын дээд боловсролын салбарын өсөлтийн байдал, түүнийг судалсан зарим үр дүн (дээд боловсролын салбарын үндсэн үзүүлэлтүүдийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3717
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : элсэгчид, суралцагчид, үндсэн үзүүлэлтүүдийн харьцуулалт, элсэгчдийн динамикт нөлөөлөх хүчин зүйл, суралцагчдын динамикийн таамаглал

Аннотаци

Монголын дээд боловсролын салбарын үндсэн үзүүлэлтүүдийг бусад улс орнуудтай харьцуулж, элсэгчдийн динамикт нөлөөлөх хүчин зүйлийг судалж, улмаар ДБСБ-д суралцагчдын динамикийн богино хугацааны таамаглал (прогноз) хийсэн болно.
1-р бүлэгт шинжлэх ухааны танин мэдэхүйн хийсвэрлэн бодох, задлан шинжпэх-синтезийн, шинжлэх-анализын, индукц ба дедукцийн, хийсвэрлэлээс тодорхой бодит байдалд шилжих арга, баримт бичгийн шинжилгээ, түүврийн аргуудыг 2-р бүлэгт дээрх аргуудаас гадна дүрслэн тодорхойлох статистик аргууд, харьцуулсан судалгаа, динамик эгнээ ба хандлагын шинжилгээний аргуудыг түлхүү ашигласан бол 3-р бүлэгт загварчлалын арга, шинжилгээний статистик аргууд (inferential statistics) болох математик статистикийн арга, корреляци, регрессийн шинжилгээний аргуудыг өргөн ашигласан болно.
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, 8 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэж буй бөгөөд “Дээд боловсролын өсөлтийг тодорхойлж буй олон улсын чиг хандлага” гэсэн 1-р бүлэгт дээд боловсролын салбарын өсөлтийг тодорхойлж буй хандлагууд, боловсролын үйлчилгээний эрэлт хэрэгцээ, түүний онцлогийг авч үзлээ.
“Монголын дээд боловсролын салбарын үндсэн үзүүлэлтийг харьцуулсан судалгаа” нэртэй 2-р бүлэгт монголын дээд боловсролын салбарын өсөлтийн байдлыг тус салбарын үндсэн үзүүлэлтүүдийн жишээн дээр бусад улс орнуудтай харьцуулж, дүн шинжилгээ хийлээ.
“Монголын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын динамикийн таамаглал” нэртэй 3-р бүлэгт монголын ДБСБ-д элсэгчдийн динамикт нөлөөлж буй боловсролын салбарын хүн ам зүйн хүчин зүйлийг судалж, суралцагчдын динамикийг богино хугацаанд таамаглахдаа (прогноз) өмнөх шатны сургууль төгсөгчдийн болон нийт хүн амын статистик өгөгдлүүдэд тулгуурлан 2017-оос 2022 он хүртэлх богино хугацааны таамаглал хийсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 309
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :