Прагматик нь хэлэхүйн үйлдлийн онол, далд утга санаа, хорших зарчим, эелдэгийн зарчим, зэрэг хэлэхүйтэй холбоотой өргөн цөр хүрээтэй асуудлыг судалдаг. 1970-аад оноос прагматикийн үндсэн ойлголтын нэг болох хэлэхүйн үйлдлийн онолыг философичид, цаашлаад прагматикч болон дискурсийн анализчид сонирхон судлах болжээ. Энэхүү онол нь харилцааны тохиромжтой нөхцөлд явагддаг, ярьж буй хүний санаа зорилготойгоор сонсогч хүнд нөлөөлөх гэсэн үйлдэл хэмээн үздэг. Харин хууль нь хэлний тусламжтай хүмүүсийн үйлдлийг зохицуулж байдаг хэлэхүйн үйлдлийн нэг хэлбэр юм. Хууль болон хэлийг олон талаас нь судлах оролдлогуудыг хийсээр байна. Иймд хуулийн дискурсийн прагматик утга санааг тодорхойлоход хэлэхүйн үйлдлийн онолыг судалгааг хийсэн бөгөөд энэхүү судалгаа нь прагматик хэлшинжлэл болон хэлэхүйн үйлдлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах юм
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0