Өгүүлэхүйн эрхтний эмгэгийн 35%-ийг хэл, ярианы эрхтний бүтцийн болон үйл ажиллагааны хямрал эзэлдэг.1 ДЭМБ-ийн тайлан мэдээгээр уруул тагнайн төрөлхийн согогтой төрсөн хүүхэд хэл ярианы ямар нэг өөрчлөлттэй байдаг. Монгол хүүхдийн ярих үеийн хамрын хийн хэлбэлзэлийн үзүүлэлтийг судлах. Хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар Монгол орны төвийн бүс нутагт багтах Баянхонгор, Өмнөговь, Булган, Төв, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг сонгон 4-5, 6-8, 9-11, 12-13 насны 4 бүлгээр нийт 2280 хүүхдийг сонгон авч судалгааг 2011 оны 12 сараас 2016 оны 4 сарын 20-ны хооронд явуулсан. Бид 4-13 насны хүүхдийн бүх сорилыг хэлэх үеийн хамраар гарах хийн хэлбэлзэлийн дундаж нь
30.9% харин хүйсээр нь авч үзвэл эрэгтэй хүүхдэд хамраар гарах хийн хэлбэлзэлийн дундаж үзүүлэлт
30.1%, эмэгтэй хүүхдийн хувьд
31.6% байна. Монгол эрүүл хүүхдийн ярих үеийн хамраар гарах хийн хэлбэлзэлийн дундаж насны тус бүрээр 4-5 насанд
26.8±
5.0%, 6-8 насанд
32.0±
7.5%, 9 -11 насанд
34.0±
6.6%, 12-13 насанд
35.0±
8.7% байсан бөгөөд эрэгтэй хүүхдэд
31.44%±
7.45%, эмэгтэй хүүхдэд
32.71%±
7.96% тус тус байна. Харин уруул тагнайн төрөлхийн согогтой нийт хүүхдийн ярих үеийн хамраар гарах хийн хэлбэлзэлийн дундаж үзүүлэлт өндөр даралтаар хэлэгдэх сорилоор
44.4±
10.9%, бага даралтаар хэлэгдэх сорилоор
31.1±
15.9%, хамрын авиан сорилоор
54.0±
13.5% байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0