Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амьтны гаралтай биологийн идэвхит бэлдмэлийн технологи, эрүүл ахуйн үнэлгээ



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2421
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : мах, гүзээ, уушги, гидролизаци, тосны хүчил

Аннотаци

Бэлчээрийн малын II ангиллын дотор махны тэжээллэг чанар, биологийн үнэт чанар, онцлогийг судлан тодорхойлж, тэдгээрийг боловсруулах технологийн шийдэл гарган, эмчилгээ-сувиллын зориулалтаар ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлсонд судалгааны ажлын шинэлэг тал оршино. Практик ач холбогдол II ангиллын дотор махыг боловсруулах зохистой технологи бий болгосноор чиглэсэн үйлчлэлтэй бүтээгдэхүүний шинэ нэр төрөл нэмэгдэнэ. Ингэснээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах ач холбогдол бүхий хүнсний нэр төрөл нэмэгдэж, мах боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна. Судалгааны ажлын үр дүнгээр хатаасан бүтээгдэхүүний технологи боловсруулан зохиогчийн эрхийг баталгаажуулснаас гадна "Хатаасан дотор мах. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5687:2006" стандарт боловсруулж батлуулсан болно. 1.Дэлүү, уушги, гүзээ нь уураг, тос, нийт эрдэс бодисыг тураг махнаас дутуугүй хэмжээгээр агуулдаг үнэт түүхий эд болохыг баталгаажуулав. Тухайлбал, аль ч дотор махны хуурай бодис тураг махныхаас
2.4-
5.9 %-иар бага боловч гүзээ, уушгины тос
0.2-
3.75 %-иар илүү, дэлүүний уураг ойролцоо, уушгины нийт эрдсийн хэмжээ тураг махныхтай ойролцоо, гүзээ, дэлүүнийх
0.27-
0.63 %-иар илүү байна. Цус төлжүүлэх чухал үүрэгтэй төмрийг тураг махныхаас ойролцоогоор
2.6 дахин их хэмжээгээр агуулдгийг тогтоов.
2.Дэлүү, уушги, гүзээг ашиглан борц, дэлүүний хатаасан бэлдмэл, уушгины уургийн гидролизат, уушгины шөлний хатаамал, гүзээ, дэлүүний шөл, шүүгдсийн хатаамал үйлдвэрлэх технологийг шинээр боловсруулав. Дотор махыг хатаахад усны хэмжээ 10-15 дахин буурч, шимт бодисын агууламж төдий дахин нэмэгдэж байна. Нийт уургийн агууламж 4-5 дахин нэмэгдсэнээс гадна, "Хүнсний утаслаг"-ийн үүрэг гүйцэтгэдэг коллаген уургийн хэмжээ
23.66% буюу нийт уурагт коллагений эзлэх хувь
37.38% байгааг тогтоолоо. Хатаасан дэлүүний бэлдмэлд хялбар шимэгддэг төмөр
127.29 мг% агуулагдах ба төмөр дутлын цус багадалтын үед хоол хүнсэнд эмчилгээний зориулалтаар нэмэлт болгон ашиглах бүрэн боломжтойг судалгаагаар тогтоов. Уушгины уургийн гидролизат (уураг
47.25%), шөлний хатаамал (уураг
63.29%) зэрэг бүтээгдэхүүн нийт уургаас гадна үл орлогдох аминхүчлийг (
29.58%) ихээр агуулж байгаа нь бие махбодид хялбар өөриймсөх, биеийн ерөнхий байдлыг сэргээх, дархлаа сайжруулах чанартай гэж үзэж байна.
3.Туршилтын бүлгийн туулайны цусны гемоглобины хэмжээ 40 хоногийн дараа хяналтын бүлгийнхээс
33.5 г/л-ээр буюу
40.8 %-иар илүү, эмчилгээний бүлгийнхээс
2.4 %-иар бага байгаа боловч үндсэндээ эрүүл бүлгийн түвшинд хүрч байна. Мөн цусны эритроцитын тоо эмчилгээний бүлгийнхээс
7.1 %, эрүүл бүлгийнхээс
9.5 %-иар бага, хяналтын бүлгийнхээс
35.4 %-иар илүү байв. Эдгээр үзүүлэлт нь уг бэлдмэл цус багадалтыг эмчлэх, сэргийлэх үр дүнтэй болохын илэрхийлэл юм. Тэжээлийн доройтолтой хулгана, усан гахайд хатаасан дэлүүний бэлдмэлийг хоол тэжээлд нь нэмэлтээр өгөхөд цусны ийлдсийн нийт уураг хулганад
26.24 %, усан гахайд
11.76 %, альбумин уураг хулганад
30.42 %, усан гахайд
19.76 %-иар, хулганы биеийн жин
39.3 %-иар тус тус нэмэгдсэн нь уг бүтээгдэхүүн тэжээлийн алдагдлыг нөхөх бүрэн боломжтойг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 312
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :