Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цээжний гялтангийн цочмог идээт үрэвслийн лазер эмчилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2425
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Уушигний хатгаа, УКТЭ, Уушигний мэс засал.

Аннотаци

Эрдмийн зэрэг горилсон бүтээл нь, удиртгал, хэвлэлийн тойм, судалгааны ажлын арга зүй, эмнэл зүйн судалгааны 3 бүлэг, хэлцэмж, дүгнэлт, практик зөвлөмж, ашигласан хэвлэлийн жагсаалт гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд 124 хуудсанд багтаан монгол хэлээр бичигдсэн. Нийт 28 зураг, 25 хүснэгтийг толилуулсан. Хэвлэлийн жагсаалтанд 5 веб хуудас, 158 орос, 138 гадаад, 12 монгол хэл дээр, нийт 313 эх сурвалж орсон. 1.Цээжний гялтангийн цочмог идээт үрэвслийн үүсгэгчид нь өвчний эхэн үед нөхцөлт эмгэг төрөгч бичил биетний агаартан болон агааргүйтэн ихэвчлэн дангаараа (
22.5%) болж байна. Эмчлүүлэгч эмнэлэгт удахын хэрээр агаартан болон агааргүйтний хоёр (
29.3%), гурав (
38.25%) болон түүнээс олон бичил биетэн хавсрах бололцоо бүрдэж байна.
2.Цээжний гялтангийн цочмог идээт үрэвслийн явцад нөлөөлөх шалтгаан, таагүй хүчин зүйлд уушигны буглаа ба үхжил (
37.4%), уушиг-гялтангийн үрэвсэл (
15.4%), цээжний гэмтэл (
13.8%), уушигны стафилококкын эвдрэлт үрэвсэл (
2.4%), голтын үрэвсэл (1.6%), эмнэлгийн мэргэжлийн тусламжийн доголдол зэрэг орж байна.
3.Цээжний гялтангийн цочмог идээт үрэвсэлтэй эмчлүүлэгчид бидний боловсруулсан лазер эмчилгээ бүхий эмчилгээний цогц арга нь эмчилгээний үр дүнг
90.6% болгон өсгөж, ор хоногийг 31-39 хоног болтол бууруулж байна (Уламжлалт эмчилгээний үр дүн
60.1%, ор хоног
50.6-
62.1).
4.Бидний боловсруулсан цээжний гялтангийн цочмог идээт үрэвслийн оношлогоо, эмчилгээний алгоритм нь эмнэлгийн тусламжийн доголдлыг бууруулж эмчлүүлэгчийн тавиланг сайжруулна.
5.Эмчлүүлэгчид шаналгаа багатай, идээт хөндийг найдвартай цэвэршүүлдэг мэс заслын эмчилгээний арга нь видеоторакоскопи байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 179
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :