Бүтээлийг 210*297 мм (A4) хэмжээтэй цаасан дээр мөр хоорондын зай 1.5sp интервалаар 120 хуудсанд багтааж монгол хэл дээр 18 хүснэгт, 27 зураг дүрслэл ашиглан бичив. Бүтээлийг туурвихдаа эх орны судлаачдын 11 гадаадын судлаачдын 165 бүгд 176 эх сурвалжийг ашиглав. 1.Манай орны хувьд биогеронтологийн чиглэлээр хийсэн анхны мультидисциплинар хандлагатай судалгаа бүхий нэг сэдэвт бүтээл болно,
2.ДГЭА ба түүний сульфатын (ДГЭАС) биологийн үүрэг болон түүний хөгшрөлд нөлөөлөх байдал нь судлагдаагүй байгаа бөгөөд Монголчуудын насжилтын явцад илрэх бөөрний дээд булчирхайн адренопаузд үнэлгээ өгөх оролдлого хийсэн,
3.Насжилтын үеийн өсөлтийн дааврын ялгаралтын онцлогийг тогтоож, түүнийг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан,
4.Насжилт, хөгшрөлийн үеийн зарим цитокинуудын ялгарлыг даавруудтай холбон судлах оролдлого хийсэн. 1.Монгол хүний биологийн насжилтын байдалд үнэлгээ өгсөнөөр хөгшрөлийг сааруулах, эрт хөгшрөлөөс сэргийлэх, хөгшрөлтэй холбоотой үүсдэг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн насны дээд болон доод хэмжээг тогтоох асуудалд онолын үндэслэл болох ач холбогдолтой.
2.Цусанд агуулагдах бөөрний дээд булчирхайн дааврын хэмжээг тогтоосон судалгааны үр дүнг эмнэл зүйн болоод ялангуяа насжилт, настны эмгэг судлалын практикт ашиглах ач холбогдолтой.
3.Өсөлтийн даавар, бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын ДГЭАС дааврыг хөгшрөлөөс сэргийлэх эмчилгээнд ашиглахад онолын үндэслэл бүхий цогц мэдээлэл болно.
4.Насжилт болон насжилтын биомаркерын энэхүү судалгааны ажлын үр дүн судалгаа шинжилгээ, сургалтанд ашиглагдах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0