Судалгааны ажлын шинэлэг тал
- Баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах, жилд
38.7гВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Дөргөний УЦС баригдсан Чонохарайх голын усны физик, химийн шинж чанар, найрлагыг судлан, ионы урсац, кальцийн карбонатын тэнцвэр, нүүрсхүчлийн хийн идэмхий чанарыг бодсонд энэхүү эрдэм шинжилгээний ажлын практик болон шинжлэх ухааны ач холбогдол, шинэлэг тал нь оршино.
- ИНХ-ын цэнгэг (Хар ус нуур, Хар нуур), эрдэст (Дөргөн, Хяргас) нууруудыг холбогч гол судал болсон Чонохарайх голын усны гидрохимийн cap, улирлын горимын судалгааг анх удаа хийсэн.
- Цаашид нуур, голуудын усны гидро-экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдлоос хамгаалах, гидрохимийн мониторингийн суурь судалгааны материалыг бүрдүүлсэн.
Судалгааны ажлын практик ач холбогдол
- Баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Хар ус нуурын хотгорт орших Чонохарайх гол дээр баригдсан Дөргөний УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад ашиглагдах усны судалгааны материалыг бүрдүүлж өгсөн.
- Чонохарайх голын районы нуур, голуудын усанд химийн найрлагыг тодорхойлсон төдийгүй чанарын үнэлгээ хийж, химийн найрлага, шинж чанар нь экологийн хувьд цэвэр байгаа бөгөөд байгалийн унаган төрх нь хадгалагдаж байгааг тогтоосон.
- Бүс нутаг дахь зарим нуур, голуудын гидрохимийн горимын судалгаа нь анх удаа хийгдэж байгаа бөгөөд тухайн нуур голын судалгааны үр дүнгүүд нь ионы урсац, кальцийн карбонатын тэнцвэр, химийн денудаци, нүүрсхүчлийн хийн идэмхий чанарыг бодож гаргахад ашиглагдах үнэтэй материал болохоос гадна цаашдын гидрохимийн мониторингийн судалгааны тулгуур материал болж байгаагаараа ач холбогдолтой юм.