Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Киррикюлимийн инвариант тогтолцоон загварыг боловсролын хэрэгцээний онцлогт нийцүүлэн тусгайлах арга зүй



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2434
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Киррикюлия анагаахын хими, хэрэгцээнд нийцүүлсэн инвариант загвар

Аннотаци

Диссертацийн үндсэн бүтэц нь 3 бүлэг, диссертацийн хураангуй, ном зүй, зураг, хүснэгтийн жагсаалт, хавсралт, нэр томьёоны тайлбар, товчилсон үгийн жагсаалт бүхий нийт 10 хэсэгтэй. Диссертацийн онолын болон туршилтын хэсэг нь тус бүр 3 дэд бүлэг, нийт 13 зүйлтэй. Диссертацийн нарийвчилсан бүтцийг доор үзүүлэв. Судалгааны ажилд гадаад дотоодын нийт 170 ном, сурах бичиг, судалгааны материал ашигласан болно. 1.Бид гүн ухааны төв ёсны үзэл, суралцахуйн конструктив онол, киррикюлимийн онол, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлал, тогтолцооны шинжилгээний арга, сургалтын дидактик үндэст тулгуурлан киррикюлимийн инвариант тогтолцоон загварыг боловсролын хэрэгцээний онцлогт нийцүүлэн тусгайлах онол, арга зүйг анагаахын химийн боловсролын жишээн дээр бүтээв. Энэхүү тусгайлах арга зүй нь боловсролын хэрэгцээг тусгасан киррикюлимийн инвариант тогтолцоон загварын интеграцчилсан хувилбар (1), инвариант загварын интеграцчилсан хувилбарыг хэрэглэн киррикюлимийг боловсруулах арга зүй (2)-ээс тогтоно. Киррикюлимийг боловсруулах арга зүй нь хөгжлийн хэрэгцээ нийцийг тодорхойлох, хангах, үнэлэх 3 үе шаттай. Дээрх хоёр арга зүй нь инвариантыг вариант болгон тусгайлах нэгэн нөхцөл болох нь судалгааны дүнд харагдлаа.
2.Анагаахын шинжлэх ухааны судлагдахуун болох хүний бие организмын бүтэц, функцийг тогтолцооны шинжилгээний аргаар судлах замаар эмч мэргэжилтний хэрэгцээг хангахуйц хими - анагаахын мэдлэг, ур ухааны тогтолцоо бүхий интеграцчилагдсан цөм агуулгыг анх удаа ялгаж, киррикюлимийг бүхэлд нь шинэчлэн сайжруулснаар дээрх онол, арга зүйн үнэн бодитойг тогтоов. а. Мэргэжилтний хэрэгцээнд суурилан цөм агуулгыг өмнөх мэдлэг, тулгуур мэдлэг, ахисан мэдлэг хэмээн түвшинчилсэн нь агуулгыг прагматчилах арга зүйн үндэс боллоо. б. Мэдлэг эзэмшихүйн зүй тогтлын дагуу сургалтын арга хэлбэрийн харьцааг оновчилж, химийн бодисын зохист хэрэглээний асуудлыг анхлан хөндөж, олон улсын стандартыг мөрдсөн нь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан суралцахуйн орчин бүрдүүлэхэд болон химийн бодисоос үүдэлтэй өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх ирээдүйн эмчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшилтөд чухал ач холбогдолтой шинэчлэл болсон гэж үзэж байна. в. Арга зүйн шинэ хэрэглэгдэхүүн болох дадлага, семинарын хичээлийн дэвтэр, химийн бодисын эх хэл дээрх шошгын загварыг бүтээн Монгол Улсын оюуны өмчийн гэрчилгээ, патентаар баталгаажуулсан нь бусад ижил төрлийн сургалтын үйл ажиллагааны практикт шууд нэвтрэн, хэрэгжих боломжийг бүрдүүлсэн юм. г. Анагаахын эмч мэргэжилтний мэдлэг, чадварыг үнэлэхүйц агуулга, арга зүйгээр боловсруулан бүрдүүлсэн дасгал, сорилын шинэ сангийн даалгаврыг (200 орчим) төлөвшүүлэх туршилтын үед суралцагчдаар гүйцэтгүүлэх замаар үнэн зөв, найдвартай, хөтөлбөрийн агуулгад нийцсэн эсэхийг статистикийн сүүлийн үеийн арга, технологийг ашиглан үнэлж баталгаажуулсан нь киррикюлимийн хөгжил ямар түвшинд байгааг илрүүлэх нэгэн төрлийн шалгуур болгон дараа дараагийн судалгаанд хэрэглэх боломжтой юм.
3.Эмч мэргэжилтний химийн боловсролын хөгжлийн үндсэн хэрэгцээ, зорилгод нийцсэн агуулга, арга зүй бүхий киррикюлим нь орчин үеийн сургалтын хөтөлбөрийн элементар, прагматик (хэрэглэгдэхүйц) байх зэрэг олон талын шаардлагыг хангаж байгааг туршилтаар судлан тогтоолоо.
4.Эцэст нь дүгнэхэд анагаахын химийн боловсролын жишээн дээр судлан, боловсруулж, магадлан сайжруулсан киррикюлимийн инвариант тогтолцоон загварыг боловсролын хэрэгцээний онцлогт нийцүүлэн тусгайлах энэхүү арга зүйг бүх төрлийн мэргэжлийн дээд боловсролын суурь боловсролын түвшиний киррикюлимийн чанарыг сайжруулан шинэчлэхэд нийтлэг загвар болгон хэрэглэх боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 186
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

очбаатар . 5/1/2021 9:33:46 PM

бүрэн эхээр үзэх хүсэлтэй байна

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :