Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ХХ зууны Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, түүний өөрчлөлт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2423
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, боловсрол, төрийн бодлого

Аннотаци

XX зууны монголын эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын түүхэн замнал, хувьсал өөрчлөлтийн талаарх судалгаа, тоо баримтыг нэгтгэн дүн шинжилгээ хийж эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, түүний өөрчлөлтийг түүхэн он цагаар харьцуулан судалсан анхны судалгаа юм. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталсан бодлого, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр судлан, түүнд нөлөөлөгч нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийг илрүүлэн судалсан. Уг судалгааны үр дүнг монголын эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоо болон нийгэмд эзлэх байр суурийг цаашид үнэлэх, жендэрийн тэгш байдлыг хангах төр засгийн олон талт арга хэмжээг төлөвлөх, хянах тоймлох үйл ажиллагаанд суурь болгон хэрэглэх бололцоотой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 312
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :