Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголд зонхилон тохиолддог сүрьеэгийн савханцарын эмэнд тэсвэржилт, генотип шинж



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2787
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : сүрьеэ, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ(оэтс), эмэнд тэсвэртэй сүрьеэгийн савханцрын генотип тодорхойлох шинжилгээ, эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ(моэтс), бээжин генотип

Аннотаци

Монгол улсад тархсан сүрьеэгийн савханцрын эмэнд анхдагч болон олдмол тэсвэржилтийн тархалтыг тогтоож, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг илрүүлж, сүрьеэгийн савханцрын генотип шинж, сүрьеэгийн савханцрын филогенезийг молекул генетикийн аргуудаар харьцуулан судлахыг зорьлоо.
21 аймаг, 8 дүүрэг, Энэрэл эмнэлэг, Хорих Байгууллагад 2007 оны 1-5 сард бүртгэгдсэн 850 үйлчлүүлэгчдийн сорьцноос ялгасан өсгөвөрт эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалтыг тогтоож, ОЭТС-тэй 154 өвчтний сорьцноос МОЭТС илрүүлж, 150 өвчтний цэрний сорьцод эмэнд тэсвэртэй сүрьеэгийн савханцрын генотип тодорхойлох шинжилгээ хийж, 200 омогт MIRU-VNTR, сполиготайпинг аргаар Бээжин генотип шинжийг тодорхойлж, урт дарааллын полиморфизм (LSP) аргаар сүрьеэгийн савханцрын удам-газарзүйн бүлгийг тодорхойлсон. ОЭТС-тэй 266 өвчтөний эмчилгээний үр дүнг нян судлалын шинжилгээгээр нян ялгаруулалт, сөрөгт шилжилтийн байдлыг 18-24 сарын туршид хяналаа.
Үр дүн
Судалгаанд орсон нийт 850 тохиолдлын дунд эмэгтэйчүүд-
40.6%(345), эрэгтэйчүүд –59,4%(505)-ийг эзэлж байна. Насны дундаж 33 (±12 ) байна.
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт нийт тохиолдлын дотор
25.1% (95% CI
22.3-
28.1), шинэ тохиолдолд
18.5% (95% CI
15.7-
21.6) давтан эмчлүүлэгчдэд
46.5% (95% CI
39.7-
53.4) байна.ОЭТС-ийн тархалтын түвшин нийт тохиолдлын дотор
7.5% (95% CI
5.9-
9.5), шинэ тохиолдлын дунд 1.4% (95% CI
0.7-1.6) давтан эмчлүүлэгчдэд
27.5% (95% CI
21.8-
34.1) байна.Хоёрдугаар эгнээний эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээгээр
70.8%(CI
61.5-
76.4) нь мэдрэг,
29.2%( CI
61.5-
76.4) нь аль нэгэн эмэнд тэсвэртэй, 12,3 % (CI (
9.1-
20.5) нь МОЭТС-тэй байна.Рифампицины rpoB генийн мутаци
83.6% нь S531L(MUT3), изониазидын тэсвэржилтийн дотор кatG генийн нэг цэгэн мутаци
42.7%, inhA генийн мутаци С15Т(MUT1)-
63.9%-ийг эзэлж байна.
Сполиготайпинг аргаар судлахад 75(93,6%) Бээжин генотип, 5(
6.4%)–д нь Бээжин бус генотип илэрлээ. Харин MIRU-VNTR,15 локус бүхий аргаар нийт омгийн
97.8%(45) нь Бээжин генотип байлаа. Урт дарааллын полиморфизм (LSP) аргаар сүрьеэгийн савханцрын филогенетикийн бүлгийг тогтооход 58%(65)-д Зүүн Азийн филогенетикийн бүлгийг тодорхойлогч RD105 делеци илэрч, 42%(47)-д нь Европ-Америкийн удам-газарзүйн бүлэг гэж үзлээ.
Хоёрдугаар эгнээний эмийн эмчилгээнд хамрагдсан ОЭТС-тэй 266 тохиолдлыг 18-24 сарын туршид дагаж судлахад сүрьеэгийн нян гадагш ялгаруулалт эмчилгээний 2 сар дахь сард 46 %, 24 дахь сард
9.0 % хүртэл буурч, сөрөгт шилжилт 24 дэх сард
78.3% нь сөрөгт шилжиж байна.
Дүгнэлт
1.Монгол улсад сүрьеэгийн савханцрын эмэнд анхдагч тэсвэржилтийн тархалт
18.5% (95% CI
15.7-
21.6), эмэнд олдмол тэсвэржилтийн тархалт
46.5% (95% CI
39.7-
53.4), олон эмэнд тэсвэртэй омгийн тархалт шинэ тохиолдлын дунд 1.4% (95% CI
0.7-1.6), өмнө нь эмчлүүлсэн тохиолдлын
27.5% (95% CI
21.8-
34.1) байна. Мөн 2009-2011 оны хооронд маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн омог 19 бүртгэгдлээ.

2.Сүрьеэгийн савханцрын эмэнд тэсвэржилт үүсгэгч генийн мутацид рифампицины тэсвэржилт үүсгэгч rpoB генийн S531L(MUT3), изониазидын тэсвэржилт үүсгэгч inhA генийн С15Т(MUT1) мутациуд давамгайлж байна. Олон эмэнд тэсвэржсэн омгийн
97.8% нь Бээжин генотип эзэлж байна. Филогенезийн хувьд TbD1-RD9+ хапло хэв шинжтэй, Зүүн Ази, Европ-Америкийн удам-газарзүйн бүлэгт хамаарах омгууд ойролцоо хувьтай байна.

3.Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчдийн эмчилгээний амжилт 72,9% байгаа хэдий ч
9.02% нь үр дүнгүй,
9.02% нь эмчилгээ тасалж,
9.02% нь эмчилгээний явцад нас барж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 262
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :