1. Ахизунбер бэлдмэл, Зузаан навчит бадаан (Bergenia crassifolia (L) Fritsch), Азийн Төлөгч өвс (Achillea aziatica. Serg), Хонин арц- (Juniperus sabina L)-д агуулагдаж буй аргаах бодис Rf =
0.7-
0.8, флавоноид Rf=
0.8-
0.9, "Ахизунбер" бэлдмэлд Са - 32,047мкг/гр, О - 29,776 мкг/гр, К- 24,776 мкг/гр, Mg -3,702 мкг/гр, Si-2,866 мкг/гр, Na-2,817 мкг/гр, Р-2,485 мкг/гр зэрэг 15 төрлийн макро, микроэлемент агуулагдаж, аргаах бодис 9,96%, нийлбэр флавоноид 2,18% агуулагдсанаас хүний бие махбодод хортой хар тугалга, мөнгөн ус, никель агуулагддаггүй нь тогтоогдлоо. "Ахизунбер" бэлдмэлийн LD50 нь 8,7 гркг (8700 мгкг), үрэвслийн үйлдлийн идэвх 9,6-56,9%, шархны нөхөн төлжилтийг 17-20 хоногоор түргэсгэх үйлчилгээтэй, E. Coli, M. luteusийн өсөлтийг сулавтар дарангуйлж, S. Aureus, C.albicansийн өсөлтийг хүчтэй дарангуйлах идэвхтэй үйлчлэл үзүүлж байна.
2. Судалгаанд хамрагдсан 1705 хүний 136 буюу 7,9% нь амны салстын эмгэгтэй түүний дотор Амны салстын дахилтат афт үрэвслийн жижиг афт 75,4%, том афт 16,4%, херпес хэлбэрийн шархлаа 8,2% тус тус тохиолдож байна. АСДАҮ-ийн жижиг афт 1- 6 , 0,64±
0.269 (Р=0,01) голчтой, том афт 2 - 4 , 1.09±
0.25 (Р=0,05) голчтой, херпес хэлбэрийн шархлаа нь олон жижиг өнгөц афт нийлж 1.8 ± 1.3 (Р=0,5) голчтой байх онцлогтой нь тогтоогдлоо.
3. АСДАҮ-ийн цөөн тоотой жижиг афтыг Ахизунбер бэлдмэлээр шавшин эмчилхэд
8.62 ±
3.09 хоногт, харин том афт, афтын тоо олон үед орчны эмчилгээг дархлаа зүгшрүүлэх эмчилгээтэй хавсран хэрэглэхэд
15.3 ±
2.87 хоногт эдгэж байна.