Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Талын цагаан мөөг "Tricholoma mongolicum"-ний биохимийн бүрдэл, биологийн идэвхийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1113
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : цагаан мөөг, Tricholoma mongolicum, уурагт нэгдэл, липид, биологийн идэвхи

Аннотаци

-Талын цагаан мөөг "Tricholoma mongolicum"-ний биохимийн бүрдэл, биологийн идэвхийн судалгаа сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Монгол орны тал хээр, ойт хээрийн бүсэд их тархсан талын цагаан мөөг Tricholoma mongolicum нь Төв Азийн унаган ургамал бөгөөд фитонцидтэй эмийн зүйлд багтдаг. Монголчууд түүнийг эрт үеэс хүнсэндээ хэрэглэхээсээ илүү ардын эмчилгээний зориулалтаар нялхсын халуун бууруулах, элэгний үрэвслийг эмчлэх, төрөл бүрийн хордлого тайлах, тамир тэнхээ оруулах зэрэгт хэрэглэж ирсэн уламжлалтай.Сүүлийн жилүүдэд байгалийн болон хүн малын хүчин зүйлээс болж цагаан мөөгний тархацын хүрээ хумигдаж улмаар Монголын улаан номд ороод байна. Цагаан мөөг Tricholoma mongolicum нь агаарын хуурай жингийнхээ 20 гаруй хувьтай тэнцэхүйц уурагт нэгдэл агуулах бөгөөд нийт уургийн 70-д хувийг хүний организмд хялбар шингэдэг альбумин, глобулины төрлийн уураг бүрдүүлдэг байна.Цагаан мөөгөнд лизин, гистидин, аспарагины болон глутамины хүчил, аланин, валин зэрэг амин хүчлүүд зонхилох бөгөөд биохимийн өвөрмөц үйлчилгээтэй лизин, валин, треонин, фенилаланин зэрэг үл орлогдох амин хүчлүүдийг ихээр агуулдаг учраас хүний бие махбодийн эсийн химийн үйл ажиллагааг идэвхижүүлж, дэмжих, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна.Цагаан мөөгөнд агаарын хуурай жингийнх нь 1.18-1.39%-тэй тэнцэхүйц тос, тосонцор бодис агуулагдах бөгөөд нийт тосны хүчлийн
89.84-
92.55%-ийг олейны, линолын, пальмитолейны хүчлүүд бүрдүүлдэг байна.Цагаан мөөгний тос нь тосны хүчлүүдийн харьцаагаараа ургамлын тостой төсөөтэй ажээ.Цагаан мөөг калийн ихээр /хуурай жингийнхээ 3% хүртэл/агуулдаг өвөрмөц онцлогтой. Цагаан мөөгний хуурай жинд тиамин
0.21-
0.24 мг%, рибофлавин
2.13-
2.18мг%,аскорбины хүчил
78.65-
84.48мг%, никотины хүчил
44.06-
47.34мг% агуулагддаг. Цагаан мөөгөнд ангижруулагч болон дисахарид маш бага, цардуул огт агуулагддаггүй, нөөцийн нүүрс-ус нь гликоген болно.Гемицеллюлоз, целлюлоз, лигнин, хитин, пектиний бодис зэрэг нийлмэл нүүрс-ус агаарын хуурай жингийнх нь
29.19-
31.43%-ийг бүрдүүлнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 247
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :