-Монгол орны уур амьсгал гэсэн нэгэн сэдэвт зохиол сэдэвт эрдмийн ажлын аннотаци: 1.Тус орны уур амьсгалын судалгаатай холбогдол бүхий ном, хэвлэл уншин судалж их хэмжээний мэдээ материал цуглуулж эмхтгэн ашигласан
2.Цаг уурын 50-иад станцын олон жилийн мэдээг нягтлан үзэж эмхтгэн боловсруулсан.
3.Монгол орны физик газарзүйн үндсэн мужуудыг хамарсан хээрийн явуутын ажиглалт судалгаа хийж мэдээ материал цуглуулан боловсруулж ашигласан.
4.Дээрхи мэдээ материалын үндсэн дээр уур амьсгалын элемент тус бүрээр болон цогцолбор цуврал зураг зохиосон /1:5 000 000-аас 1:3 000 000/ байна. Уур амьсгалын элементүүд болон мужлалын зураг зохиохдоо цаг уурын станцын үндсэн мэдээнд тулгуурлан олон зуун туслах цэгт тооцооллын аргаар нэмэлт үзүүлэлт гарган авч хэргэлсэн байна.Үүнээс гадна уур амьсгалын элементүүдийн зургийг хөрс, ургамал, байгалийн бүс, мужын зураг болон зэргэлдээ улс орны ойр төсөөтэй нутагтай зэрэгцүүлэн үзэж зарим зүйлийг нарийвчлан тодотгох ажлыг хийсэн байна.