Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нөмрөгт банздоо Saussurea involucrata kar et kir.sch.Bip-гийн фармакологи, фитохимийн зарим судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2406
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : хавдарын эсрэг, эмийн ургамал, полисахарид

Аннотаци

Диссертаци нь удиртгал, хэвлэлийн тойм, материал арга зүй, фармакологийн ба фитохимийн судалгааны үр дүн хэлцэмж, Нөмрөгт банздоо ургамлыг нөхөн сэргээж тарималжуулсан байдал гэсэн 5 бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүйгээс тогтоно. Нийт хүснэгт 30, зураг 57, дүрслэл 4 бүхий А4 цаасан дээр 137 хуудсанд кирилл үсгээр Arial 12 фондоор бичигдсэн. Ном зүйн хэсэгт Монгол, Орос, Англи хэл дээр бичигдсэн болон интернетээс авч ашигласан 132 эх материал оруулсан. 1.Нөмрөгт банздоогийн бэлдмэл хорон чанар багатай, эмчилгээний хүрээ өргөн, удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодод хуримтлагддаггүй, сөрөг нөлөөгүй, гуурсан хоолой ба гэдэсний гөлгөр булчинг сулруулах, үрэвслийн эсрэг, цөс хөөх, цэр ховхлох үйлдэлтэй бөгөөд хорт хавдрын эсийн ургалтыг багасган хавдрын эсрэг үйлдэлтэй болохыг тогтоов. Түүнчлэн Нөмрөгт банздоогийн халуун бүлээн, халуун усанд хандалсан пектиний полисахарид хавсаргын тогтолцоог идэвхжүүлэх үйлдэлтэйг анх удаа тодорхойлов.
2. Нөмрөгт банздоогийн газрын дээрх хэсгээс 4 полисахарид ялган авч, цэвэршил, дундаж молекул массыг тодорхойлоход полисахаридын дундаж молекул масс 15500-61000 молекулын нэгжийн хооронд харьцангуй моляр масс багатай, усанд сайн уусдаг болох нь түүний полисахаридын найрлагын нэгэн өвөрмөц үзүүлэлт юм. Нөмрөгт банздоогоос ялгасан полисахарид тус бүрийн моносахаридын бүрдлийг тодорхойлсон судалгааны үр дүнгээс үзэхэд 50оС ба 100оС-т хандалсан саармаг полисахаридын моносахаридын гол бүрдэл арабиноглюкоманнаны полисахарид болохыг тогтоов. Энэ нь 50оС ба 100оС-ийн хүчиллэг полисахарид галактуроны хүчил, арабиноза зонхилдог пектиний полисахарид болохыг гэрчилж байна. Ялгасан полисахарид тус бүрд ангижруулах, метилжүүлэх, бүрэн гидролиз ба ацетилжүүлэх зэрэг шаталсан химийн урвалууд явуулж, урвалын бүтээгдэхүүнийг хийн хроматографи ба масс-спектрийн судалгааны аргыг хэрэглэн моносахарид бүрийн гликозидын холбооны байршил, конфигураци ба циклийн хэлбэрийг тогтоосон нь Нөмрөгт банздоогийн усанд уусдаг полисахаридын бүтцийн судалгаанд цоо шинэ баримт материал болов. Нөмрөгт банздоогийн биологийн идэвхит бодис болох алкалоид, флавоноид, стероид, лактоны судалгааг хроматографийн аргаар судалж, ?-ситостеролыг анх удаа ялгаж, түүний бүтцийг таньж тодорхойлсноос гадна түүний найрлагад Рутин агуулагддаг болохыг илрүүлэв.
3. Сүүлийн 8 жил явуулсан сорил туршилт, ажиглалтын судалгааны үр дүнд Нөмрөгт банздоо ургамлыг шилжүүлэн суулгаснаар
0.5 га талбайд 2800 гаруй Нөмрөгт банздоо ургамлын плантаци бий болсон нь уг ургамал нөхөн сэргээж, тарималжуулах бүрэн боломжтой болохыг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 243
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :