Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мал, амьтны тухайт монгол, англи өвөрмөц хэллэгийн хэлбэр утгын зэрэгцүүлэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2390
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : соёл, морь, хонь, ямаа, нохой, чоно

Аннотаци

Энэхүү нэг сэдэвт зохиол удиртгал, үндсэн 3 бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүтсэн. Удиртгалд сэдвийн ач холбогдол, судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны хэрэглэгдэхүүний эх сурвалж, онцлог, хэмжээг тодорхойлж, судалгаанд ашигласан арга, арга зүй, сэдвийг судалсан байдал, ажлын бүтцийн талаар өгүүллээ. Өвөрмөц хэллэг тогтвортой нийлэмж болох нь хэмээх I бүлэг тогтвортой нийлэмжийн төрөл болох өвөрмөц хэллэг, зүйр үг, цэцэн үг, мэргэн үгийн судалсан байдлын талаар өгүүлж, судалгааны ажлын онолын үндсэн ойлголтыг тодорхойлон, хэл - соёлын шүтэлцээ, ертөнцийн зураглалын тухай ойлголтыг авч үзэн, өвөрмөц хэллэг ард түмний танин мэдэхүйн үйл ажиллагааны тусгал болох талаар өгүүллээ. 2-р бүлэгт бид мал, амьтантай холбоотой өвөрмөц хэллэгийг хэлбэрийн хувьд зүйлчилсэн ангилал хийлээ. 1.Гэрийн тэжээмэл амьтантай холбоотой өвөрмөц хэллэг
2.Зэрлэг амьтантай холбоотой өвөрмөц хэллэг
3.Шувуутай холбоотой өвөрмөц хэллэг
4.Хорхой шавжтай холбоотой бүхий өвөрмөц хэллэг
5.Мөлхөгч, хоёр нутагтан амьтантай холбоотой өвөрмөц хэллэг
6.Мэрэгч амьтантай холбоотой өвөрмөц хэллэг
7.Усны амьтантай холбоотой
8.Бусад амьтантай холбоотой өвөрмөц хэллэг
9.Амьтны эрхтэнтэй холбоотой өвөрмөц хэллэг
10.Мал аж ахуйтай холбоотой өвөрмөц хэллэг
11.Амьтны гаралтай хоол ундтай холбоотой өвөрмөц хэллэг
12.Амьтны гаралтай хог хаягдалтай холбоотой өвөрмөц хэллэг
13.Амьтны өвчинтэй холбоотой өвөрмөц хэллэг 3-р бүлэгт мал, амьтантай холбоотой монгол англи өвөрмөц хэллэгийн утгын ангиллыг хийлээ.Мал, амьтантай холбоотой өвөрмөц хэллэг утгын хувьд Байдал төлөв заасан өвөрмөц хэллэг Шинж чанар заасан өвөрмөц хэллэг Хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн өвөрмөц хэллэг Зан ааш илэрхийлсэн өвөрмөц хэллэг Үйл хөдлөл заасан өвөрмөц хэллэг Гадаад төрх байдал илэрхийлсэн өвөрмөц хэллэг Тоо хэмжээ заасан өвөрмөц хэллэг Цаг хугацаа заасан өвөрмөц хэллэг Хөдөлгөөн заасан өвөрмөц хэллэг гэж 9 ангилалд хуваалаа. Монгол, англи хэлний мал, амьтантай холбоотой өвөрмөц хэллэгүүд бүгд адилхан ангилалд хуваагдаж байна. Өвөрмөц хэллэг хүний болон юм үзэгдлийн олон талын шинжийг илэрхийлсэн байдаг. Жишээ: хүний байр байдал, тухайн үүссэн нөхцөл байдал, аливаа юмны байр төлөв, шинж чанар, хүний зан араншин, гадаад байдал, цаг хугацаа, орон зай зэргийг илэрхийлдэг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 220
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :