Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хавцалын хайлуур жоншны ордын геологи минералогийн онцлог ба гарал үүсэл



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2387
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Бречи, жонш, хайлуур, геологи, минерологи,

Аннотаци

Судалгааны ажлын шинэлэг тал :
1. Дорнод Монголын хайлуур жоншны бүсийн хамгийн зүүн урд хэсэгт хэтийн төлөв сайтай Хавцал, Алтан-Овоо, Богд-Уул зэрэг олон тооны орд, илрэлийг шинээр илрүүлэн тогтоож, судалснаар Бүрэнцогтын хайлуур жоншны хүдрийн зангилааг шинээр ялгав.

2. Хавцалын ордын хэмжээнд судлан тогтоогдож байгаа хүдрийн текстурын олон төрлийн хэв маяг , тэдгээрийн онцлогийг судал орогнож бүрэлдсэн хагарлын структурын хөгжилт , өөрчлөлттэй холбон судалж , тэдгээрийн учир холбогдолыг тодорхойлсноор флюоритын хүдэр бүрэлдэн буй болсон үйл явцын дүр төрхийг Хавцалын ордын жишээн дээр анх удаа тайлбарлан тодорхойлов.

Онол практикийн ач холбогдол :
1. Бүрэнцогтын хайлуур жоншны хүдрийн зангилаа шинээр ялгагдан, хэтийн төлөвийн үнэлгээ өгөгдсөн нь Дорнод Монголын хайлуур жоншны бүсийн металлогенийн цаашдын судалгаанд чухал ач холбогдолтой юм.

2. Флюоритын бага температурын гидротермал гаралтай дүүргэлтийн судлын төрлийн ордын хүдрийн текстурын олон төрлийн хэв маягийг тэдгээрийн бүрэлдэн буй болсон хагарлын структурын хөгжилт, өөрчлөлттэй холбон тодорхойлж, анх удаа флюоритын хүдэр үүсэн бүрэлдсэн механизмыг тогтоон тайлбарласан нь зөвхөн Дорнод Монголын хувьд ч биш Монгол–Өвөр Байгалын хайлуур жоншны регионал бүсийн хэмжээнд тархсан эпитермал судлын төрлийн ордуудын судалгаа, ордын жишээнд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

3. Хавцалын ордтой ижил төсөөтэй ордын хайгуул, хайгуул-ашиглалтын ажлын үед ордын геологи-минералогийн судалгааны энэхүү материалууд нь үндсэн шалгуур болгон хэрэглэгдэх чухал ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 361
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :