Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эмчийн харилцахуйн онцлогийг монгол, англи хэлний эмнэлгийн дискурсын хүрээнд судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2396
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : өвчин, амь нас оношлогоо, анагаахын шинжлэх ухаан, хэл шинжлэл

Аннотаци

Бид энэхүү судалгааны ажилдаа эмчийн харилцахуйн онцлогийг монгол, англи хэлний эмнэлгийн дискурс талаас нь судлаад дараах дүгнэлтэнд хүрлээ. Эмчийн харилцахуйн онцлогийг монгол, англи хэлний эмнэлгийн дискурсын хүрээнд харьцуулан судлахад ижил төстэй болон онцлог ялгаатай талууд илэрч байна. Үүнд: Монгол болон англи хэлний дискурсд илэрч буй эмчийн харилцахуйн зорилго нь хүнийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүлжүүлэхэд чиглэсэн байна. Эмч нь хүний амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө тангараг өргөсөн хүн бөгөөд түүний харилцахуй нь хүнд хэцүү, өвөрмөц нөхцөл байдалд явагддаг, мэргэжлийн өвөрмөц нэр томьёо, хэвшмэл тогтсон үг хэллэг хэрэглэгддэг, зан үйлийн боловсронгуй болсон тогтолцоотой (цагаан халат, багаж төхөөрөмж, хувийн тамга г.м) байдаг ба эмчийн харилцахуйг тодорхой нөхцлөөс шалтгаалан олон төрөл ангилалд (эмнэлгийн комисс, оношлгоо, хагалгаа, урьдчилсан сэргийлэлт г.м) авч үзэх шаардлагатай байна. Эмчийн харилцахуйн стратеги, тактик, яриа итгүүлэх урлаг эзэмшсэн байдал, харилцааны соёл нь өвчнийг эмчлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчийн харилцааны стратеги нь когнитив стратегиас гадна туслах: прагматик (имидж бүрдүүлэх, сэтгэлээ төвлөрүүлэх), харилцан ярианы (сэдвийг хянах, санаачлага гаргах г.м), уран илтгэх (анхаарал татах, жүжиглэх г.м) зэрэг бүрдлүүдтэй байдаг. Оношлох, эмчлэх, тайлбарлах стратеги нь өвчтөнтэй танилцах, тэдний сэтгэлзүйг дэмжих, тайвшруулах, ухамсарлуулах, үнэмшүүлэх, аль болох ойртон дотносох, тодорхой мэдээлэл өгөх, урамшуулан зоригжуулах үг хэлэх, хамтран ажиллах гэх мэт арга тактикаар голдуу хэрэгждэг байна. Харилцахуйн тактикийг сонгоход харилцааны нөхцөл байдал, тухайн хүний нийгмийн (нас, хүйс, боловсрол, хот, хөдөөд амьдардаг) болон сэтгэлзүйн хэв шинж, харилцааны төрөл, дохионы хэл г.м олон хүчин зүйл нөлөөлж байна. Эмчийн харилцахуйд хэл ярианы этикетийг мөрдөх, эелдэг байх явдал нь эмч өвчтөний хооронд итгэлцлийг буй болгох, хамтын үйл ажиллагааг амжилтанд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Эмчийн харилцахуйг монгол, англи хэлний эмнэлгийн дискурсын хүрээнд судлахад олон ижил төстэй зүйл байхаас гадна онцлог ялгаатай зүйл бас байна. Үүнд: Монгол эмч нарын үзлэгийн үеийн 498 асуух тактикаас 95%-ийг эмчийн санаачилгаар асуусан байгаа нь өвчний түүхийг бичих үед асуултын
85.2%, үзлэгийн үед
13.8%, эмчилгээний үед 1.0%-ийг эзэлж байна. Эмчийн асуух тактикт
38.3% нь зөвшөөрсөн, үгүйсгэсэн хэлэхүйн үйлдэл,
3.8% нь буюу үгтэй асуулт,
57.8% нь нээлттэй асуулт байна. Харин англи хэлний эмнэлгийн дискурсд эмчийн 328 асуух тактикаас 53% нь зөвшөөрсөн, 15% нь үгүйсгэсэн болон буюу асуулт, 32% нь социологийн судалгааны нээлттэй асуулт тавьсан байгаа нь монгол эмч нарын асуултын үр дүнгээс ялгаатай байгаа ба өвчний түүх бичих үеийн асуулт 10%, үзлэгийн үеийн асуулт 87%, 2% нь эмчилгээний үед эмчийн зүгээс тавигдсан байгаа нь огт өөр байна. Харилцааны үргэлжлэх цаг хугацааны хувьд авч үзвэл америк эмч өвчтөнийг үзэхдээ
668.7 сек буюу
11.14 мин үзэж эмчилгээ болон үзлэгийн дараах ярианд 31% илүү их цаг зарцуулдаг бол монгол эмч нарынхтай харьцуулбал адилгүй байна. Монгол эмч нар ажлын ачаалал бага үедээ өвчтөнд 8 мин зарцуулдаг бол, хамгийн их ачааллын үедээ 1-2 минут зарцуулж үзлэгээ дуусгадаг нь эмчийн харилцахуйд өвчтөн сэтгэл дундуур үлдэх, өвчин буруу оношлогдох зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг байна. Монгол өвчтөнүүдээс авсан социологийн судалгааны дүнгээс харахад тэдний
66.7% нь эмчийн харилцааны соёлыг хангалтгүй хэмээн дүгнэсэн байгаа нь дээрх дүгнэлтийг баталж байна. Монгол эмч нар өвчтөнд асуух тактик хэрэглэх үед голдуу таваас арав орчим асуултаар хязгаарладаг бол англи хэлний дискурст байгаа эмчийн асуух тактик хориос хорин найман асуулт хариулт байх нь түгээмэл байлаа. Эмчийн харилцахуйг монгол, англи хэлний эмнэлгийн дискурст судалж үзэхэд эмч өвчтөн харилцахуйн тэгш бус байдалд оршдог нь тогтоогдсон ба үүний үр дүнд тэдний хооронд ойлголцол үүсдэг нь үндэсний өвөрмөц байдалтай холбоотой. Англи хэлний эмнэлгийн дискурст эмч, өвчтөн хоёр тэгш эрхтэй харилцахыг эрмэлздэг байдал ажиглагдсан. Эмчийн харилцахуйг монгол, англи хэлний эмнэлгийн дискурст судалж үзэхэд ялгаатай тал байгаа нь улс орны хөгжил, эмчийн ажлын боломж нөхцөл, мэргэжлийн ур чадвар боловсролын чиглэл хандлагатай холбоотой гэж үзэж байна. Энэхүү ажлыг коммуникатив, прагматик нийгмийн хэлшинжлэлийн харилцааны онол, импликатурын үүднээс түлхүү авч судалсан ба цаашид эмчийн харилцааг үгзүй, өгүүлбэрзүй, утгазүйн талаас нь зэрэгцүүлэн судлах нь хэлшинжлэлийн онцлог үзэгдлийг гарган харуулах талтай нь гарцаагүй. Эмнэлгийн дискурсийг судлах явцад уг дискурст шашны, эмчилгээний (therapeutic) болон бусад төрлийн дискурстай ойролцоо төстэй нийтлэг талууд их байгаа нь байгууллагын дискурсыг олон талаас нь цогц байдлаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай нь харагдаж байлаа. Түүнчлэн, цаашид дискурст илрэх харилцахуйн онцлогийг гадаад хэлтэй харьцуулан авч үзэх нь дискурсын онолыг улам гүнзгийрүүлэн, бусад улсын соёлыг танин мэдэх орчин үеийн арга зүйг бий болгоход нэн чухал болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 205
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :