Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Япон Монгол хэлний ханзны толь бичгийн харьцуулсан судлгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2397
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : япон, монгол хэл, толь бичиг

Аннотаци

Судалгааны ажил нь удиртгалаас гадна," Толь бичиг, түүнийг ангилан судлах нь" " Япон-монгол хэлний ханзны толь бичгийг боловсронгуй болгох нь " гэсэн хоёр үндсэн бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт 1.(Орчуулгын толь бичгийн бүртгэл), хавсралт
2. (Япон - Монгол хэлний ханзны сургалтын толь бичиг) зэргээс бүрдсэн болно. Даяаршлын үед толь бичиг нь эх хэлний дархлааг сайжруулж, төрөлх хэлний хэм хэмжээг тогтоон тодорхойлох, хэлний үгсийн санг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, дөрөвдэх засаглал болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэлний хэм хэмжээг чандлан сахих, цэгцлэх, хэлний нэр томьёог жигдлэн журамлах хийгээд орчуулгын онол, практикийн судалгаанд зохих түлхэц өгч орчуулгын чанарын түвшинг дээшлүүлэх зэргээр нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Толь бичгийн нийгмийн ач холбогдлыг орхигдуулж дутуу үнэлэх хандлага нийгэмд түгээмэл байгаа бөгөөд толь бичигт тусгасан үгсийн сангийн нэгжүүд нь үндэсний сэтгэлгээний илэрхийлэл байдаг учраас толь бичиг нь тухайн ард түмний соёлын өвийг хадгалан дамжуулж, бас өвлүүлж байдаг. Орчин үед толь бичгийн төрөл зүйл олширч, ялангуяа мэдээллийн технологи хөгжсөний ачаар толь бичгийг богино хугацаанд уламжлалт хэлбэрээс электрон толь бичиг хүртэл янз бүрийн хэлбэрээр гаргадаг болжээ. Хэдийгээр төрөл бүрийн толь бичиг олноор хэвлэгдэн гарч байгаа боловч, толь бичиг судлал, юуны өмнө монголын хэл шинжлэлд энэ чиглэлийн онол, практикийн судалгаа харьцангуй үгүйлэгдэж байна. Монголын толь зүйн уламжлал, шинэчлэл, ирээдүйн чиг хандлага, бодит хэрэгцээ шаардлагаас үүдэн толь бичиг ялангуяа хэлшинжлэлийн түүний дотор япон монгол хэлний толь бичгийн төрөл зүйл, чанар чансаа, бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулах, нэгтгэн дүгнэх шаардлага зайлшгүй чухалчлагдаж байна. Орчин үеийн хэлшинжлэлийн онол, арга зүйг хэрэглэн хэрэглэгч төвтэй функционал толь бичиг зохиох арга зүйг боловсруулан хэрэгжүүлсэн явдал нь судалгааны шинэлэг тал болж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 158
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :