Удиртгал, "Урансайхны эхийн найруулгад харшуулал орны болон цагийн айгаар илрэх нь" гэсэн нэгдүгээр бүлэг, "Урансайхны эхийн найруулгад харшуулал үнэлэмжийн болон байдал шинжийн айгаар илрэх нь" гэсэн хоёрдугаар бүлэг, "Дүгнэлт", "Номзүй" гэсэн хэсгээс бүрдэнэ. Монгол хэлшинжлэлд өгүүлбэрээс дээших нэгжийн тухай асуудал харьцангуй бага судлагдсан. Сүүлийн үед харилцааны төгс нэгж болох эх, ялангуяа урансайхны эхийн утга, хувиргал, бүтэц найруулга, соёлын талаас нь судлах хандлага өргөжин тэлж, сургуулийн хэлзүйд тодорхой байдлаар тусган, эх хэлний сургалтыг эхэд суурилан зохион байгуулах боллоо. Гэсэн хэдий ч эх түүний нэгжүүдийн утга, найруулгын үүргийг эхийн нийтлэг айн талаас нарийвчлан судлах шаардлага байсаар байгаа бөгөөд энэхүү чиглэл нь монгол хэлшинжлэлийн эх судлалын талбар дахь судалгааны шинэ тутам талбар, объект юм. Нөгөө талаар, уг судалгааны ажилд дэвшүүлэн гаргасан урансайхны эхийн найруулга дахь харшуулал буюу антитезыг үгийн сан найруулгазүйд холбон судалснаас бус, эхийн түвшинд нарийвчлан авч үзэж судалсангүй. Иймд монгол хэлний урансайхны эхийн найруулгад харшуулал нь эхийн нийтлэг ай болох орон,цаг, байдал шинж, үнэлэмжтэй холбогдон илрэх зүй тогтол байгаа нь энэхүү нэг сэдэвт судалгааны ажлын гол үндэслэл, чухал тал хэмээн үзэж, энэхүү сэдвийг сонгон судалсан болно. Урансайхны эхийн найруулга соёлын онцлогийг илэрхийлдэг, уран найруулгын хэрэглүүр харшууллыг эхийн түгээмэл ай орон, цаг хийгээд үнэлэмж, байдал шинжийн талаас уранзохиол хэлшинжлэлийн холбоонд урансайхны эх задлал, найруулга судлал, утга судлалын уулзварт тавьж судалснаар, утга санаа ба илрэх хэлбэр, онцлогийг гаргах. Урансайхны эхийн найруулга соёлын онцлогийг илэрхийлдэг, уран найруулгын хэрэглүүр болох харшууллыг эхийн өгүүлбэрзүй, хэлшинжлэл-уранзохиолын холбоонд нь эхийн түгэмэл ай болох орон, цаг, үнэлэмж, байдал шинжийн айн хүрээнд анхлан судалж гаргасан нь бидний судалгааны ажлын шинэлэг болоод чухал тал юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0