Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Насанд хүрсэн монгол хүний зүрхний гол судасны болон хоёр хавтаст хавхлагуудын хэмжээс, бүтцийн онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2391
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : хоёр хавтаст хавхлага, зүрхний судас, хөхлөг, ховдол

Аннотаци

Судалгааны ажил нь Монгол хэл дээр бичсэн 119 хуудас бүхий 19 хүснэгт, 54 зураг багтаасан бүтээл болно. Энэхүү бүтээл нь удиртгал, хэвлэлийн тойм, судалгааны арга зүй, судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, практик зөвлөмж, сэдэвтэй холбогдуулан хэвлүүлсэн материалууд, товчилсон үгс зэрэг хэсгүүдээс бүтнэ. 1.Монгол хүний зүрхний гол судасны хавхлагын дундаж дэлгэсэн урт
6.72±
0.65 см, баруун ба зүүн титмийн, титмийн бус хавтасны өндөр нь 1.32±
0.18 см, 1.32±
0.17 см, 1.35±
0.17 см; чөлөөт ирмэгийн урт нь
2.58±
0.31 см,
2.47±
0.28 см,
2.50±
0.23 см; бэхлэгдсэн ирмэгийн урт нь
4.11±
0.46 см,
3.96±
0.34 см,
4.15±
0.39 см байна.
2.Хоёр хавтаст хавхлагын дундаж дэлгэсэн урт нь
9.27±1.19 см, хавхлагын урд хавтасны өндөр
2.14±
0.41 см, хойт хавтасны дунд үелэлийн өндөр 1.28±
0.25 см, урд болон хойт уулзварын өндөр
0.75±
0.13 см,
0.73±
0.14 см болохыг тогтоов.
3.Монгол хүний зүүн ховдлын урд хөхлөг булчингийн
63.5% нь IIА, IIВ хэлбэр, хойт хөхлөг булчингийн 55% нь I, IIА хэлбэрүүд давамгайлан тохиолдож байна.
4.Гол судасны болон хоёр хавтаст хавхлагын хавтасны дунд давхарга үндсэн бодисын хуримтлал үүсэх замаар зузаарч нас хамааралт эдийн өөрчлөлт гарч байгаа нь тогтоогдлоо.
5.Зүрхний хэт авиан шинжилгээгээр гол судасны болон хоёр хавтаст хавхлагын тойрог хэмжээс, ГСХ-ын баруун болон зүүн титмийн, титмийн бус хавтаснуудын чөлөөт ирмэгийн хэмжээс зэрэг нь нас (p<
0.01), хүйс (p<
0.001), биеийн гадаргуугийн талбай (r=
0.34, p<
0.01) зэрэгтэй шууд хамааралтай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 149
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :