Компанийн засаглалын сонгодог болон орчин үеийн онол, загваруудад тулгуурлан өөрийн орны онцлог байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр компанийн засаглалын тэргүүн туршлагуудаас Монголд хэрэгжүүлэхэд үр нөлөөтэй байж чадах загварыг тодорхойлох зорилго тавьсан болно. Энэхүү зорилгынхоо хүрээнд:
•Компанийн засаглалын онолын шинэ ба уламжлалт хандлагуудыг харьцуулан судалсны үр дүнд маргаантай асуудлууд дээр дүгнэлт гаргах, судалгааны ажлынхаа онол аргазүйн үндэслэлээ тодорхойлох;
•Компанийн засаглалын загваруудыг тухайн улсын хөрөнгийн биржээс нь тавигдаж байгаа шаардлагуудаар нь харьцуулан судлах, дэлхийн улс орнуудын компанийн засаглалын ялгаатай хөгжлийн шалтгаан ба хэтийн төлвийг харьцуулах;
•Монголын онцлогт тохирсон компанийн засаглалын загварыг тодорхойлох,
•Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдалд нээлттэй компаниуд дээр хийсэн судалгааг үндэслэн дүгнэлт өгөх;
•Нээлттэй байдлын индексийг тооцох оролдлого хийснээрээ компанийн засаглалын гол хүчин зүйлсүүдийн хамаарлыг тодорхойлж, дэвшүүлсэн таамаглалаа шалгах,
•Монголд компанийн засаглалын тэргүүн туршлагын зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг боловсруулах, үндэсний компаниудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилт тавигдсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0