Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр,түүнийг бууруулах зарим арга зам



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2399
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : геоморфологи, авто зам, хатуу хог, цасны бохирдол, гэр хороолол,

Аннотаци

Оршил, үндсэн гурван бүлэг, ерөнхий дүгнэлт, ашигласан материал, хавсралт, хураангуй болон хүснэгт-15, зураг-24, график -19-ийг агуулсан нийт 135 хуудаснаас бүрдэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын .ндсэн эх ..свэрийг тогтоох, түүнийг бууруулах үндэслэл, арга замыг боловсруулах судалгааны үр дүнд:
1. Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн нөхцөл нь газрын гадаргын хэлбэршил, нутгийн бичил уур амьсгал, инверси зэрэг байгалийн хүчин зүйлс, хүн ам, авто тээвэр, үйлдвэр аж ахуйн өсөлт зэрэг нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалж байна.

2. Улаанбаатар хотын суурьшлын бүсийг бүрэн хамарсан агаарын бохирдлын эх үүсвэрийн судалгааны дүнд үндэслэсэн тооцоогоор, тус хотын агаарын хийн хэлбэрийн бохирдлын 83% буюу дийлэнх нь гэр хорооллын эх үсвэрээс ялгарч байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа,хөрөнгө оруулалтыг гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт,түлш, халаалтын шинэчлэл хийх зэрэгт чиглүүлэх шаардлагатай болохыг нотлох үндэслэл болж байна.

3. Цаашид агаарын бохирдлыг хянах судалгааг хөрс, цас, ургамлын бохирдлын хяналтын судалгаа, гэр хороолын өсөлт тэлэлт, бууралтын явц,уурын зуухны өсөлт, түлшний зарцуулалтын төлөв байдал, цахилгаан станцын утааны шинжилгээтэй хослуулах зэргээр мониторингийн судалгааг тогтмолжуулах шаардлагатай байна.

4. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолыг бууруулахад чиглэгдсэн хөрөнгө мөнгө улсын төсөв болон олон улсын байгууллагуудаас их хэмжээгээр зарцуулсан ч агаарын бохирдол буурах биш харин өсч байна. Учир нь авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь огтоос үр дүнгүй, судалгаа,үндэслэлгүйгээр хийгдэж байгаатай холбоотой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 214
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :