Нэг сэдэвт бүтээл нь удиртгал, дүгнэлт, ашигласан ном хэвлэлийн жагсаалтаас гадна хэвлэлийн тйом, туршилтын хэсэг, туршилтын үр дүн ба хэлэлцүүлэг гэсэн нийт гурван үндсэн бүлэгтэйгээр 26 хүснэгт, 44 зураг, 163 ном, хэвлэл ашиглан монгол хэл дээр 104 хуудсанд багтаан бичигдсэн.
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг man
• Монгол оронд тариалсан зарим сортын pane, канола, шарбуурцгийн үрийн үндсэн бүрэлдэхүүн болох тос, уургийн химийн найрлага, ашигт
бодисын агуулгыгтодорхойлсон;
• Монголд тариалсан pane, канолагийн үрийн тосон дахь хорт бодис болох глюкозинолатыг анх удаа тодорхойлсон;
• Халаасан тосны химийн шинж чанар болон хүнс шарсан тосны химийн шинж чанарт нөлөөлдөг хүчин зүйлийг тодорхойлж карбонильт нэгдлийг
ууршдагийг илрүүлсэн;
• Глутентэй халаасан тос нь амт, үнэр зэрэг мэдрэхүйн шинж чанараар уламжлалт тостой төстэй ч, шингээгдэх байдал, тэжээллэг чанараараа
ялгаатай, аюулгүй, жин бууруулах үйлчилгээ үзүүлж байгааг тогтоосон.
Судалгааны ажлын практик ач холбогдол
• Pane, канолагийн үрийн уураг, тосны химийн найрлага, ашигт болон хорт бодисын агууламжийг тодорхойлсон нь манай оронд цаашид тариалахад
тохиромжтой сортыг сонгох практик ач холбогдолтой.
• Хүнсийг шарах үед тосны исэлдэлтээр үүсдэг карбонильт нэгдлүүд нь шарж буй хүнснээс ялгарах усны ууртай хамт дэгддэгийг туршилтаар
нотолсон.
• Глутентэй халаасан тос нь туршилтын амьтны элэг, бөөрөнд өөрчлөлт үзүүлэхгүйгээр биеийн жинг бууруулж байгааг тогтоосон нь организмд
хорт нөлөөгүй, шингээгдэх чанар багатай, амт, үнэрээрээ зохимжтой, аюулгүй, жин бууруулах үйлчилгээ бүхий тос гаргах боломжтойг
илрүүлсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 16
Ишлэгдсэн тоо : 0