Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголд сэргээн нутагшуулж буй тахийн (Eguus przewalskii Poljakov,1881) биологи, экологийн зарим онцлог



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2407
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : азарга, гүү, бодгаль, Хустайн нуруу, Бижийн гол

Аннотаци

Энэхүү нэг сэдэвт бүтээл 6 бүлэг, дүгнэлт, санал, ишлэл хийсэн бүтээлийн жагсаалт, хавсралт, товч танилцуулга (Англи хэлээр) зэрэг хэсгүүдээс бүрдсэн, нийт 183 хуудсанд бичигдсэн болно. Бүтээлд 28 хүснэгт, 20 график, диаграмм, 52 фото зургийг оруулав. Уг бүтээлд нийт 301 бүтээлийг иш татаж ашигласан ба тэдгээрээс 85 нь орос хэл дээр, 137 нь монгол хэл дээр, 79 нь англи болон бусад хэл дээр хэвлэгдсэн бүтээлүүд байна.
Судалганы ажлын шинэлэг тал:
- Монголоос гадаадад зөөвөрлөж гаргасан тахийн тоо толгойн хэмжээ ном зохиолын мэдээнд өөр өөр байдлаар бичигдсэн байсныг нягтлан судалсны үндсэн дээр XIX, XX зууны заагт тус улсаас гадаадад нийт 58 унага, хожим 1950 оны эцсээр 1 гүү буюу нийт 59 бодгаль зөөвөрлөгдөж гарсан болохыг, тэдгээрээс 6 азарга, 9 гүү үр удмаа үлдээсэн болохыг тогтоолоо.
- Тахийг Монголд нутагшуулснаар түүний морфологийн зарим үзүүлэлтэнд өөрчлөлт гарч, азарга ба гүүний ороо орж эхлэх, гүүний хээл авах, төрөх хугацаа урагшилж байгааг тогтоолоо.
- Тахийг сэргээн нутагшуулж буй хоёр бүс нутагт хавар эрт төрсөн анхны унаганы олонхи нь эр хүйстэй байгаа боловч нас бие гүйцэхэд сүргийн дотор эр, эм бодгалийн эзлэх хувь хэмжээ ижил болж байгаа нь зүйлийн доторхи өрсөлдөөн болон байгалийн бусад шалгаралд эр бодгаль илүү өртөмтгий байдаг болохыг тогтоов.
- Тахийн азарга сүрэг бүрдүүлэх, сүргээ хамгаалах, сүргийнхээ доторхи өөрийн бус үр төлийг барьдаг, зарим гүү шинэ азарганаас үр удмаа хамгаалахын тулд унагалахын өмнө сүргээсээ салж унаганы эцэг азаргатай нийлэх буюу ганцаар унагаладаг, мөн сувай гүү өөрөөс нь зиндаа доогуур гүү унагалахад түүний унагыг булаан үрчлэн авдаг өвөрмөгц зан төрхтэй болохыг илрүүлэв.
- Тахийн тарга хүчийг гаднаас нь харж үнэлэхдээ гэрийн адууны тарга хүчийг тодорхойлдог монголчуудын уламжлалт аргыг гадаадын судлаачдын боловсруулсан аргачлалтай хослуулан, Хустайн нуруунд нутагшиж буй тахийн тарга хүчний үнэлгээг анх удаа тодорхойлсон ба үүний дүнд гадаадаас шинээр авчирсан тахь анхны хавар ихээхэн турж эцэж онд ордог, харин дараа дараагийн жилүүдээс тарга хүч нь тогтворжиж Монголд төрсөн тахийнхтай адил болон жигдэрч, улмаар бүх тахийн тарга хүч нь улирлын горимд орж байгааг тогтоов.
- Хустайн нуруу болон Бижийн голд гадаадаас шинээр авчирсан болон дээрх хоёр бүс нутагт төрсөн зарим даага анхны хавар хачигаар халдварлаж вирусээр (Babesia bigemina, B. canis, B. caballi) үүсгэгддэг цусны халдварт өвчнөөр өвчилдөг болохыг илрүүлж, уг өвчнийг анагаах арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
- Тэжээвэр тахийг байгалийн нөхцөлд сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлэхэд түүний биологи, экологийн онцлогт гарч буй өөрчлөлтийг судлан шинжилж, нэгтгэн дүгнэснээрээ энэхүү бүтээл тахийн биологи, экологийн талаархи ойлголтыг баяжуулж, тахийг өсгөн үржүүлэх, хамгаалах, өөр газарт шилжүүлэн нутагшуулах асуудлыг шийдвэрлэхэд үндэс суурь болох ач холбогдолтой. Түүнчлэн тахийг цаашид өсгөн үржүүлэх, хамгаалах менежментийн үндсийг боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 177
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :