Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь улс төрийн бутралын түүхийг нээн эргэцүүлэхүй



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2408
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Монгол дахь улс төрийн бутралын түүхийг нээн эргэцүүлэхүй

Аннотаци

Уг судалгааны бүтээл удиртгал, хоёр бүлэг, таван зүйл, хавсралт, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй нийт 163 тал нүүр бүхий болно. зууны II хагасаас Хятад дахь Юань улсын ноёрхол унаж, Монгол улс уугуул нутагтаа шилжин, улс төрийн нөхцөл байдлаас улбаалан Монгол улсын хил, хязгаар, нутаг дэвсгэр ихээхэн хувирамтгай, овог аймгуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөн их ч Байгал нуураас чанадаас Цагаан хэрэм, Ляодуны хойгоос Дундад Ази хүртэлх уудам газар нутгийг эзэмшиж, хөрш улс түмнүүдтэйгээ хил залган орших болжээ. Монголчуудын дэлхийн түүхийг идэвхитэй бүтээлцсэн цаг үе нэгэнт ард хоцрон, төр улсыг удирдах эзэн хааны хүч чадал засаглах чадвар, эрх мэдэл нэр хүнд суларч, томоохон язгууртан ноёдын эдийн засаг, цэрэг- улс төрийн бие даасан байдал бэхжжээ. Дотоодын зөрчил тэмцэл хурцдаж, нэгдмэл хүчирхэг байдал улиран, улс орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төрийн тусгаар тогтнол алдагдахад хүрсэн нь тухайн үеийн түүхийн гол онцлог байв. "Монгол дахь Улс Төрийн бутарлын түүхийг нэхэн эрэгцүүлэхүй" ( XIV зууны II хагасаас-XVIII зуун) сэдэвт ажлын хүрээнд дорхи дүгнэлтүүдийг хийж байна.Үүнд : 1.Түүх судлалд тухайн үеийн улсын нэрийн талаар баримталж буй олон томёололыг баримт хэрэглэгдхүүнд тулгуурлан эргэн харж, хүчирхэг мандсан, сулран доройтсон, эвсэн нэгдсэн аль ч цаг үед эртнээс улбаалсан, эцэг эхийн нэр мэт эрхэм дотно, ямар нэг гоёж чимсэн, цагийн аяст зохицсон элдэв тодотголгүй , эгэл мөртлөө эрхэм хүндтэй, цаг цагийн шуурганд орхигдон мартагдаагүй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, туурга тусгаар улсын нэр бол "Монгол улс" хэмээх нэрийдэл байжээ.
2.Тусгаар улсын үндсэн шинж газар нунаг, хүн ам, засаг төр байдаг болохоор тухайн үеийн Монгол улсын газар нутаг, хил хязгаар Эзэнт гүрний үетэй харьцуулбал улс төрийн нөхцөл байдлын улмаас ихээхэн хувирамтгай, аймаг түмний шилжилт хөдөлгөөн их байсан ч Умард этгээдэд Умард Байгалын өндөрлөг, Байгал нуурын хойд бие зүүн зүүн өмнө тал нь Эртний Дун-ху нарын нутаг, хожмын Их Монгол улсын Зүүн түмэн, тухайн үеийн Урианхайн гурван харуулын нутаг (Одоогийн БНХАУ-ын Гирин муж, Чичигар хот Их Хянган, Улаанхад ), өмнө тийш Цагаан хэрэм хүрч, өмнө хил нь Цагаан хэрмээр Мин улстай хиллэн, баруун өмнө тийш Хатан голын баруун хэсэг, хожим Ханьдун, Хами, Хөх нуур, Баруун талаараа Могулистан, улмаар улмаар Хасагийн жүз нартай хиллэн, XVI зууны үеэс баруун тийш Балхаш нуур, Долоон усны хөндий, Төмөрт нуур хүрэх болж, өргөн уудам нутаг дэтсгэрийг хамарч байсан.
3.Судлагдхуун болгон авч үзэж буй түүхэн үйл явцын цаг хугацааны хувьд хамрах хүрээний талаар нэгдмэл бус ойлголт байдаг тул үүнийг нэгэн мөр болгох зорилгоор бид улс төрийн үйл явцын өрнөл, хувирал, гадаад дотоод хүчин зүйлүүд, дэлхийн улс түмнүүдийн түүхээ үечлэх ангилал, өмнө дурьдсан хил хязгаар, нутаг дэвсгэрийг зэргийг харгалзан үзээд, тухайн үеийн монголын түүхийг өнөөгийн ойлголтоор ӨМӨЗО, Шинжаан Уйгарын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Алтайн хязгаар, манай Монгол улс гэж тус тус саланги тусгаар байдлаар авч үзэх боломжгүй тул XIV зууны II хагасаас XX зуун хүртэл түүхийн нэгэн томоохон үе болохыг онцлоод дотор нь: а.XIV зууны II хагасаас XVIII зууны дунд үе (1368-1758 он) хүртэл монгол оронд улс төрийн тэмцэл, задрал бутрал зонхилох болж үндэсний тусгаар тогтнол хэврэгшсэн тул бүхэлдээ улс орны эв нэгдлийг хангах, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө тэмцлийн жилүүдийн түүх байсан . б.Нөгөө талаас XVII зууны эхнээс манжийн түрэмгийлэл эхлэн, монгол улсын зах хязгаараас нь өөртөө нэгтгэснээр, XVIII зууны дунд үеэс XX зууны эхэн хүртэл Монгол улс тусгаар байдлаа алдан Чин гүрний зах хязгаар, хараат орон болж хувирсан гэж хоёр шат болгон үечилж үзэж болох юм гэсэн санал дэвшүүлж байна
4.XIV зууны II хагасаас XVIII зууны дунд үе хүртэл гурван зуу гаруй жил үргэлжилсэн монголын улс төрийн үйл явц-улс төрийн бутрал гарах болсон үндсэн шалтгааныг дан ганц улс төрийн хүрээнд бус, хүн төрөлхтөний нийгэм түүхийн хөгжлийн хувьсал өөрчлөлттэй холбон, эрт үеэс улбаатай нийгэм түүхийн үйл явцаар нөхцөлддөг болохыг баримт хэрэглэгдхүүнд тулгуурлан гаргахыг оролдлоо. "Дундад зуун" ба "феодализм"-ын тухай ойлголт томъёоллуудыг харьцуулан, монголын уламжлалт нийгмийн үндэс, түүний онцлогт тулгуурлан "эзэн харьяатын ёс" Африк, Америк, Авсрали тивийн зарим ард түмний адил "Феодализмыг огт дайраагүй" бус "хүн-газар-мал", "газар-хүн-мал"-аар дамжин өөрийн онцлогтой оршиж байсан гэж үздэг хэндлагыг түлхүү баримталж байна. "Эзэн харьяатын ёс"-ны үүсэл, хөгжил өөрийн зүй тогтолын дагуу "мөхөлд хүргэдэг" нь нэн түрүү улс төрийн амьдралд илэрч, хаад ноёдын зөрчил тэмцлийг бий болгон, улс төрийн бутралын задрлын үндэс болжээ.
5.Газар нутгийг хүнтэй малтай, баялагтай нь өосөн эзэмших, улс төрийн эрх мэдлээ өргөтгөх гэсэн хаад, ноёдын үйл ажиллагааг Мин, Манж, хожим ХОУ, Түвэд нар ихээхэн өөгшүүлж, задрал бутралыг хурдасгах гадаад хүчин зүйлийн цаашид өргөн хүрээнд судлах, шинэ гаргалгаа дүгнэлд хийх шаардлагатай гэж бодож бид энэ ажлын хүрээнд тусгай бүлэг зүйл болгон авч үзэж амжсангүй болно.
6. XIV-XVII зууны үеийн Монголын төр засаглалын асуудлыг тодруулах, "улс төрийн бутрал" хэмээх түүхэн үйл явцыг "засаглалын хямрал", "мөргөлдөөн судлал"-ын асуудалтай холбон, улс төр судлалын шинжлэх ухааны зарим нэг ухагдхуун,аргаг харгалзан, түүх-улс төр шинжлэх ухааны огтлолцол дээр авч үзэн цаашид энэ чиглэлийн судалгааг гүнзгийрүүлэх, нэн ялангуяа нүүдэлчдийн уламжлалт нийгэм түүхийн асуудлыг социологи, улс төр, соёл судлал зэрэг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтыг ашиглан судлах нь нэн чухал болж байна.
7.Монгол оронд засаглалын хямрал хүчтэй өрнөн, улс төрийн бутрал гарсны илрэл нь : а."Чингис хаан угсааныхны хоорондын зөрчлөөр" (Чингис хааны хойчсын үр ач нар болон дүү нарын хойчисын хоорондын Династын угсаа залгамжлалын төлөө) б."Үе дамжин хаан ширээг залгамжлан суусан Толуйн угсааны хааны гэр бүлийн доторхи хаан ширээний төлөө зөрчил " в. "Хаан болон Алтан ургийн бус ноёдын тэмцэл" хэлбэрээр илэрч "хаан ширээ булаах", "хаан юугаа хөнөөх, гар хүрч нөгцөөх", "хоёр хаан суух", "монголчууд цус урсган, амь эрсдэн хямралдах", зөрчил тэмцлийн улмаас улс орны нэгэн хэсэг " салан тусгаарлах", "аймаг олон алслан нүүн холдох" гээд сөрөг хандлаг а нэмэгдэх болсон. Энэхүү зөрчил тэмцэл, эртнээс улбаатай, төвлөрсөн удирдлагатай, асар их нэр хүндтэй "төрт ёс" доройтон, ёс уламжлал алдран, задрал бутрал гүнзгийрэн, улс орон өнө удаан оршин, тусгаар тогтнол хэврэгшин, харь улсын ноёрхолд ороход хүргэсэн юм.
8. Түүхийн хөгжлийн үйл явцын нэг талд "сөргөлдөөн", "мөргөлдөөн", "тэмцэлдэх", нөгөө талд зөрчил мөргөлдөөнийг зохицуулах, шийдвэрлэх, нийгмийн эвлэрэл зөвшилцөл, энх амгаланг тогтоох явдал оршсоор ирсэн. Энэ нь хүний нийгмийн мөнхийн дагуул -зөрчлийг шийдвэрлэх үйлдэл юм. А.Тойнби хүн төрөлхтөний түүхийг "...хагарал-деинтеграц-палингенез-тэй холбон судлах хэрэгтэй…Палингенезийн мөн чанар нь амь давчдалыг даван туулахад орших төдийгүй палингенез бол хагаралын эцсийн зорилго болно. Үнэндээ хагарал болох үед ан цавыг шаван далдалж, палингенезид боломж олгохгүй бол нийгэм даяр …олон мянган жил үхэх сэхийн хооронд хөшинги зогсонги суухад хүргэнэ…(палингенизид боломж олговол) задрах үйл явц зүй ёсныхоо төгсгөлд хүрч ,дахин сэргэх боломж байна" гэж задрал -нэгдэл -задрал хүний нийгмийн түүхэн жам ёсны үзэгдэл болохыг бид өөрийн орны жишээн дээр авч үзэж монголын түүх дэлхийн олон улс түмний түүхэн хөгжлийн зүй тогтлоос огт өөр түүх биш болохыг тодруулахад анхаарал хандуулж авч үзжээ.
9.Нийгэм, улс төрийн шинжтэй бүлгүүдийн өөр өөрийн эрх ашгийг илэрхийлсэн хүсэл тэмүүлэл, бодол саналыг төвлөрүүлэн залж жолоодохгүй бол нийгэм оршиж тогтох боломжгүйд хүрнэ. Тэрхүү төвлөрүүлэн жолоодох үүргийг "Төр" гүйцэтгэж ирсэн болно. "Төр"бол "ард түмний хүсэл тэмүүллийг дээд зэргээр төвлөрүүлэн, нягтруулж, шүтэн барилдуулж байдаг" гэж үздэг. Нийгмийг удирдах (зөв механизмыг олж) зөрчлийг эс зохицуулбаас нийгэм бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж очих болно. Аливаа "төр" зөрчлийг зохицуулж байх зорилгоор хүч хэрэглэх, албадах "Диктатур" (албадлагын аргаар нийгмийн тэнцвэртэй тогтвортой нэгдэл бий болгох), "Ардчилал" зөвшилийн аргаар нийгмийн харилцааг эрчимжүүлэх бие биеэ үгүйсгэж, нөхцөлдсөн талыг агуулж байдаг, нэгийг нь нөгөөгөөс салган үзэх боломжгүй гэдгийг хүн төрөлхтөний түүх нотлон харуулдаг
10. Нүүдэлчдийн уламжлалт нийгэмд аливаа улстөрийн зөрчлийг шийдвэрлэх бололцоо чадвар хомс, хамтран зөвшилцөх сонирхолгүй болсноос цэрэг улс төрийн мөргөлдөөнд хүргэж, нийгэмд ихээхэн хор уршиг, гарз хохиролыг дагуулж байдгийг Монгол дахь улс төрийн бутралын түүхэн үйл явдал нотлож харуулдаг. Ер нь хүний хохирол, эдийн засгийн зардал хохиролыг үл харгалзан ялалтанд хүрэх, цэргийн хүчийг шүтэх явдал хүн төрөлхтөний түүхийн бүхий л үед оршиж байсан билээ. Цэрэг дайны бодлого хүч чадлын илэрхийлэл, бусдад өөрийгөө харуулж, бусдаар хүрээлүүлэх, бусдыг айлгаж захирч, засаглал, улс төрийн эрх мэдлийг тогтоох, хадгалж байх хэрэгсэл болсоор байдаг. Тухайн үеийн Монгол хаадын цэрэг дайны бодлого хоёр талтай богөөд зөрчлийг шийдвэрлэх, улс орныг нэгтгэх бусад олон арга ажиллагааны хамт "Түр нэгдэл"-ийн амжилт дагалдаж байв. Өөрийгөө хамгаалах чадвар нэмэгдэн, Монгол орны зүүн хэсэг -Урианхайн харуулын монголчууд, баруун талд Ойрадыг нэгтгэсэн үедээ цэрэг дайны салбарт амжилт олж, Мин улстай эн зэрэгцэн, зарим тохиолдол бүр ялалт байгуулж, Мин улсыг хориглох тактикт шилжихээс өөр аргагүй байдалд хүргэж байсан нь улс орны дотоод байдалд таатай нөлөө үзүүлж, гадаад бодлогын салбарт амжилт олж үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж байв . Цэрэг дайны хүчийг төвлөрүүлэхтэй холбоотой дайн, техникийн хөгжилд түлхэц болдог утгаараа монгол цэрэгт дэвшил авчирч, зэвсэглэл сайжирч, дарь хийх, Хаант Оросоос галт зэвсэг нэвтэрч, хэрэм бэхлэлт босгох болжээ. Гэвч, улс төрийн зөрчлийг цэрэг-улс төрийн буюу хүч хэрэглэх цэрэг дайны аргаар шийдвэрлэхийг оролдох нь оновчтой арга бус тул түр нэгдэл ,ялалтыг авчрах, үүний төгсгөл нь дараагийн зөрчлийг бий болгож, тухайн асуудлын хүрээнд шинэ шинэ зөрчил үүсгэн шатлан өргөжихөд хүргэж, сөргөддөөн мөргөлдөөний улиг болсон шинж тэмдгийг бий болгож байжээ. Дайн сүйрлийн улмаас дайнд нэрвэгдсэн аймаг олны үй түмний дүрвэн зугатах урсгал зогсолтгүй үргэлжлэн "салан тусгаарлагчид" буюу "схизматикууд" бутрал задралыг үл тэвчин , нийгэм улс төрийн амьдралаас зугатахад хүргэдэг. Цэрэг дайны бодлогын улмаас Монгол улс баруун, зүүн жигүүр цэрэг-улс төрийн "хамгаалалтын бүс" нутаг ,арилжаа худалдааны гол гарц зам харгуйг алдан алслагдахад хүрсэн нь хожим оршин тогтнох явцад ихээхэн сөрөг нөлөөтэй болсон байна . Эрхшээлдээ оруулах гэсэн оролдого даамжрах тусам эвдрэл задрал түргэсч дотоодын дайн шатлан өргөжиж ,өвөр хоорондоо дайн хийхийн төлөө бүх хүчээ бөөгнөрүүлэх, хөнөөлт явдал цэрэг дайны хэнээрхлийг буй болгодог тул " Засрашгүй эмгэг туссан нийгэм өөрийнхөө эсрэг дайн хийж…нөөц баялгийг залгин, хүч чадлаа шавхан барагдуулж, өөрөө өөрийгөө идэж" эцэст нь улс орноо мөхөөдөг болохыг өнгөрсөн түүх өгүүлж байна
11. Улс орон дахь засаглалын хямралыг зогсоох, нэгдмэл бус байдлыг эцэс болгох , зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх, нэгэн цэгт төвлөрүүлэх явдал цаг үеийн түүхэн шаардлагаас зүй ёсоор урган гарч байв. Бутрал нь нэгдлийг шаарддаг жам ёсны үзэгдэл юм. Нэгтгэх, бутрал задрал, өөр хоорондоо сөргөлдөхийг дан ганц цэрэг зэвсгийн, хүчирхийллийн аргаар хэрэгжүүлэх боломжгүй. Цэрэг улс төрийн үйл ажиллагааны хамт, эе эвийн аргаар, буулт, тохироо, зөвшлийн замаар нэгтгэх явдал түүхийн аль ч үед оршиж байдаг. "Зөвшил" үгүй бол ямар нэг хүч хэрэглэхэд хүргэх учраас нийгэм улс төрийн амьдралыг тогтвортой болгоход "зөвшилцөл" зайлшгүй ач холбодолтой үйл явц юм. Зөвшилцөл нь улс төрийн тодорхой нөхцлөөс шалтгаалан нийгмийн зөрчлийг шийдвэрлэхэд ашиглаж буй дайн, хувьсгал, хүчний шахалт мэт хэрэгсэлүүдтэй нэг зэрэг хэрэглэгдэж буй арга хэрэгсэл юм. Орчин үед нийгэмд зөрчил мөргөлдөөний асуудлыг судлах явдал өргөн дэлгэр, нийгэм улс төрийн амьдралыг зөвшилцөлийн замаар шийдэх нь түгээмэл, нийгмийн хурцадмал байдал мөргөлдөөн хүч хэрэглэх явдал бага байдаг юм. Тэгвэл, уламжлалт нийгэмд мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах "зөв механизм үгүй" гэх боловч зөвшилцлийн олон элементүүд илэрч байдаг. А.Тойнбийн томъёолсноор "палингенез"-ийн ( архайзм,футуризм болон идэвхигүй хэлбэр амирлахуй, идэвхитэй хэлбэр өөрчлөхүй ) хэлбэрүүд илэрч л байдаг.
12.Бидний судлан буй үеийн Монгол улсын Билэгтээс -Лигдэн хаан, бүхий л хаад хаант төрийг хадгалж байх, Чингис хааны үеэс уламжилсан төр-улсын нэгдлийн үзэл санааг хэрэжүүлэгчид байсан болохыг монгол, хятад, түвэд, манж олон хэлний сурвалжид тулгуурлан, нэгтгэн судалсны үндсэн дээр сурвалж хэрэглэгдхүүн ховор, түүхэн он цаг, үйл явдал зөрөөтэй байдлыг өөрчлөх, "харанхуй үе"-ийг тодруулах мэдээ баримтуудыг сдалгааны эргэлтэнд оруулж байна. XV зууны үеийн Монгол хаадын төрийн бодлого "тэд улс орны задрал бутралыг даван туулах талаар авч явуулсан, түүхэн нөхцөлд тохирсон өвөрмөц бодлого явуулсаар ирсэн талаар" зарим нэг шинэ гаргалгаа дүгнэлт хийхийг оролдлоо. -Даян хаан, Баруун зүүн Монгол, Урианхайн харуулын монголчуудыг нэгтгэн, Монгол улсын төрийн бодлогын үндэс нь дотоодын дайн самууныг зогсоож, нэгэн хааны эрх мэдэлд төвлөрүүлэх, эртний их төрийн уламжлалыг хадгалах нь хөрш хятадын эзлэн түрэмгийлэх, элдвээр яс хаяж, хагалан бутаргах, өрсөлдүүлэн тэмцэлдүүлэх бодлогод үл автах тийм хүчирхэг Монгол улс оршин тогтнож байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж, төр хүчтэй байх нэг тулгуур нь нийтээр даган мөрдөх чанд хатуу хууль ёс- "салбар болсон засаг цаазаа журам ёсоор болгон", нутаг дэвсгэр, засаг захиргааны шинжтэй шинэчлэлт хийж, түмний зохион байгуулалтыг улсын үндэс болон алтан урагтны засаглалын гол тулгуур болгож, тайш тушаалыг улмаар чинсан, пинчин, чжиюань зэрэг хэргэмийг цөмийг халж, жонон тушаалын үүрэг нэр хүндийг өргөн, өөрийн захиргаанд харьяалагдах нутгийг 11 хүүдээ хувь өмч болгон өгснөөр алтан ургийн нөлөөг өргөтгөн, олон зуун жил тасралтгүй үргэлжилсэн хаад ноёдын өрсөлдөөн тэмцлийг намжааж, монголын үйлдвэрлэхүй хүчний хөгжилд эерэг нөлөө үзүүлж, зөрчил тэмцэл намжин,ард иргэд мал аж ахуйгаа амар тайван эрхэн хөтлөх боломжийг бүрдүүлж өгсөн.Төвлөрсөн засаг захиргаа бүхий газар нутгийн хуваарьт шилжсэнээр малчид эзний хаьяат тодорхой нутагт нүүж, билчээр нутгийн маргаан зөрчил ч зарим талаар багасч, аж ахуй эрхлэх арга барилд өөрчлөлт гарч, албан татварын тогтолцоо эмх журамтай болох, улсын санг бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлжээжээ. Эдийн засаг улс төрийн нэгдмэл байр суурь бэхжин хаант төр тогтворжих гол үндэсийг бүрэлдүүлжээ.Улс орны гадаад байдал бэхжжээ.
- Түмэн засагт хаан өмнөх хаадын төрийн нэгдлийг сэргээн бэхжүүлэх их үйлсийг үргэлжлүүлэн, олон шинэ зүйлийг сэдэн, өвөрмөц бодлого явуулж, хүч хэрэглэхээс аамжаар татгалзах, аядуу зөөлөн шинжтэй бодлого явуулахыг эрхэмлэх нь олны санаанд нийцсэн тэдний хүсэн хүлээж байсан зүйл бололтой. Эрт үеэс ихэс дээдэс, албат иргэд цөм дагаж мөрдөх, Монгол төрийн тулгуур үндэс-цааз хуулийн уламжлалд тулгуурлан, төрийн "Их цааз"-ыг шинэчлэн боловсруулан, төрийн ёс журам, бэлгэдэл, төрийн түшмэдийн үүрэг хариуцлага, хаан хүний эрх үүрэг зэргийг нарийн тодорхой шинэчлэн хуульчилсан нь төр улс нэгдмэл хүчирхэг "хүнд хааны засаг алтан буулга мэт эвдэршгүй" байхын үндэс болжээ. Улс төрийн бодлогод хамгийн их нөлөө бүхий чадварлаг ноёд түшмэдийг төрийн хэрэгт татан оролцуулж, төв засгийн газраа бүрэлдүүлэн, Баруун зүүн түмнийг "эв найрамдлын" аргаар нэгтгэх зорилт тавьсан нь цаг үеэ олсон дэвшилтэт шинэлэг арга хэмжээ болж, гуч гаруй гаруй жил Монголын төрийг нэгтгэн барьсан нь дан ганц түүний үйл ажиллагаатай холбоотой бус улс орны тархай бутархай байдлыг даван туулах, нэгдмэл хүчирхэг байх явдал тухайн үеийн үндсэн шаардлага, ард олны хүсэл мөрөөдөл болсон төдийгүй төрийн томоохон зүтгэлтнүүд Хутагтай сэцэн хунтайж, Амудай хунтайж, Субахай үйзэн, Номдара хулачи ноён, Амудай чөрөхү нарын гавъяа зүтгэлтэй шууд холбоотой.
15.Буддын шашин монгол газар анх нэвтрэхдээ улс төрийн зориолгоор орж ирсэн уламжлалыг баримтлан, Юань улсын ноёрхол халагдан төрийн төв эх нутагтаа ирсэн үеэс дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хааны засгийн эрх мэдэл хазгаарлагдахын хирээр шашин-төрийн үзэл уламжлагдан шашны тугийн дор нийт Монголыг нэгтгэн захирах гэсэн бодлого тухайн үеийн хаадын төрийн бодлогын төвд байсаар ирсэн болох нь монгол, түвэд түүхэн сурвалж хэрэглэгдхүүнд тулгуурлан гаргаж тавих оролдлого хийлээ. XV зууны 50-аад оноос Алтан урагт хаад зөрчил, хямралыг зогсоох ,олон аймгуудыг нэгтгэн, хааны нэр хүнд цэрэг, улс төрийн хүчийг бэхжүүлсэнтэй холбоотой нутаг дэвсгэр өргөжин, Түвэд лугаа харилцах боломж нээгдэж улмаар Түмэн засагт хаан Дээдийн ёсыг мөрдөн эртний уламжлалт шүтлэг ёсыг Монгол төрийн шашин болохыг бататган хаад ноёдын хүрээнээс гарган, нийтэд дэлгэрүүлэх шашин төрийн бодлогоор улс орноо нэгтгэн захирахыг чармайж төр-шашны шинэчлэлт хийжээ.
16.Тархай бутархай байдлыг гэтлэн давах, үндэснийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийг алсын хараатай улстөрийн зүтгэлтнүүд ухамсарлан, эртний уламжлалт бурхны шашныг ашиглах, өөрийн гадаад гол түшиг тулгуураа Түвэд гэж үзэж байв.Лигдэн хаан таалал төгсч, Өмнөд монгол Манжид эзлэгдэн, Халхын хязгаар нутагт Оросын түрэмгийлэл идэвхижин, Түвэдэд шашин улс төрийн бүлэглэлүүдийн зөрчил хурцдан, тэр тэмцэлдээ Монгол ноёдыг татан оролцуулахыг эрмэлзэх болсон зэрэг олон хэрэг явдлууд Халхын ноёдод үндэстнийхээ хувь заяанд илүү их санаа тавих, дотооддоо эе эвээ хичээж, гадаад харилцаанд цэрэг дайны гэхээсээ илүүтэй, дипломат аргаар тусгаар тогтнолоо хамгаалах, бэхжүүлэх бодлого баримтлахыг зүй ёсоор шаардаж байв. Анхдугаар Богд Жибзундамбыг шашин төрийг хослон барих хаанд өргөмжлөн, Халхын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх төдийгүй баруун, зүүн монголын хоорондын аливаа маргаантай хэрэг явдлыг эв зүйгээр зохицуулахийг чармайн, улс төрийн мандлайллыг Халхын хаант улсад төвлөрүүлэхийг эрмэлзэх болсон. Ороо бусгаа цагийн төвөргөөнт он жилүүдэд үе үеийн Монгол хаад өвөрмөц шинжтэй төрийн бодлого явуулсаар ирсний үргэлжлэл нь Монгол улсын нэгэн үеийн их хаан, төр -шашны хамгийн нөлөөтэй түүхэн зүтгэлтэн бол Халхын анхдугаар Богд Жибзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазар (1635-1723) байсан. Түүнийг шашны тэргүүн, нэрт соён гэгээрүүлэгч, урлаг соёлын хосгүй зүтгэлтэн төдийгүй, тухайн үеийн түүхэн цаг үе улс төрийн нөхцөл байдал түүнийг Монгол төр-шашны тэргүүн болгон дэвшүүлж, монголчуудын тусгаар тогтнолын талаар өвөрмөц төрийн бодлого явуулж, эгзэгтэй энэ үед Богд хаан шашин төрийн өвөрмөц бодлогоор улс орноо хамгаалах, хүч чадал нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй Манжийн их хүчний эсрэг сөрөн зогсоход хүрсэн. Анхдугаар богд хаан Жабзандамба монголчуудын тусгаар тогтнолыг хамгаалах бодлогоо тууштай баримталж, тухайн үеийн улс төрийн байдал, хүчний харицааг зөв үнэлэн, Манж нар лугаа илэрхий хүчлэн дайтан, хүчинд автсангүй, тайван замаар харьяалалд орохыг илүүд үзсэн. Энэ нь цаашдаа улс төрийн томоохон бодлого агуулж байлаа. Аливаа улсын зүгээс бусад орныг эрхшээлдээ оруулах гэсэн түрэмгий бодлогоо хэрэгжүүлэхдээ шууд хүчээр дарангуйлах бус гадаад, дотоод байдалд нь нөлөөлж, өөрсдөө дагаар орохоос өөр аргагүй болтол нь гарцаагүй байдалд оруулах байдалд буюу- Интерференц-д хүргэдэг. Интерференцийн түгээмэл арга нь хагалан, бутаргах, хүчийг саринуулах, хямралт байдлыг улам гүнзгийрүүлэх бодлого урт удаан хугацаанд явуулснаар тэр ард түмэн "ивээл хамгаалалтанд орох", аргагүй сэтгэлзүйн байдалд олдог байна .Иймээс Монголчууд Манжийн хааны ивээл хамгаалалтад багтан, бүрмөсөн устаж үгүй болох, салж тархах үндэстний мөхлийг зайлуулах замыг сонгосон нь бас Анхдугаар Богд хааны үйл ажиллагаатай холбоотой. "Аливаа улс орны статусыг бусад улсаас хамааралтай эсэх хамааралтай бол хэдий хэмжээний гэдгээр нь ангилан эзэмшил орон (Colony),өөртөө засах орон (Autonumy), ивээлийн орон (Protekrate), хамгаалалт болон түшмэг хараат улс (Dominign, Defendency, Vassality), хамтын нөхөрлөлийн гишүүн улс (Intepdent Nation) гэж олон янзаар нэрлэдэг. Манжийн захиргаанд байсан Халх Монголын улс нь "Доминио" шинжийг агуулсан буюу "Defendensu" (Хамааралтын улс) маягийн улс болсон нь хожим Өмнөд монголчуудын адил Хятадын колони болох, Ойрад монголчуудын адил салж бутрах аюулыг үл амсжээ. Энэ бүхэн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын шашин төрийн бодлого үйл ажилгаатай холбоотой юм. Олон зууныг элээн оршин тогтнохын төлөө хаадын явуулсан тэмцэл мөхсдөн Монгол улсын голомт нутаг Халх орон Манжийн зах хязгаар нутаг болж хувирсан ч Монголчуудын нэгэн хэсэг Ойрад монголчууд төрийн залгамж халааг авч шинэ агуулгаар баяжуулан хагас зуун илүү жил тусгаар тогтнолын түүхийн хуудсыг баяжуулж, Манж, Хаант Орос зэрэг хүчирхэг хүрээллийн дунд XVIII зууны дунд үе хүртэл оршин байсан билээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 1080
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :