1. Аарцаг хэмжигч нь КТГ –тай харьцуулахад d.spinarum хэмжээсийг
0.4 см (
0.18 -
0.62)-ээр дутуу, d.cristarum –ийг
0.29 см-ээр дутуу, харин d.trochanterica –г
0.69 см-ээр илүү хэмжиж байгаа нь статистикийн магадлалтай байна. Харин c.externa–г тус хоёр арга ойролцоо хэмжиж байв. Том аарцгийн 4 хэмжээсийг
насны бүлгээр харьцуулан ялгааг c.externa –н хэмжээ нас ахих тусам нэмэгдэж статистикийн магадлал бүхий ялгаатай (p<
0.01) байна.
2. Улаанбаатар хотын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бага аарцгийн орох, хөндийн,гарах хэсгийн хөндлөн ба шулуун хэмжээг дундаж, түүний дээд ба доод утга, насны бүлэг бүрээр гаргасан бөгөөд үүнийг цаашид Монгол эмэгтэйн бага аарцгийн лавлагаа хэмжээс болгон эх барих, эмэгтэйчүүдийн практикт ашиглах боломжтой.
3. D.spinarum- хэмжээ
0.2 см-ээр нэмэгдэхэд өндөр
0.08 см-ээр өсөх хандлагатай байна. Харин өндөр
0.28 см-ээр нэмэгдэхэд d.cristarum хэмжээс
0.10 см- ээр, өндөр
0.18 см-ээр нэмэгдэхэд d.trochanterica
0.06-ээр,өндөр
0.4 см–ээр нэмэгдэхэд c.externa
0.11- см-ээр тус тус нэмэгдэж байгаа нь Регрессийн
шинжилгээгээр нотлогдлоо. Өөрөөр хэлбэл том, бага аарцгийн хэмжээсүүд нь тухайн эмэгтэйн өндөрөөс шууд хамааралтай, харин жингээс хамааралгүй
байв.
4. Том аарцгийн c.externa хэмжээс нь Михаэлисын ромбын босоо хэмжээстэй шууд, хүчтэй (r=
0.617, p<
0.001), харин өндөртэй дунд (r=
0.48, p<
0.001),
Михаэлисын ромбын хэвтэй хэмжээстэй сул (r=
0.261, p<
0.001), хамааралтай байна. Тухайн эмэгтэйн жин нь Соловьевийн заалттай шууд сул хамааралтай
байна. Михаэлисын ромбын хэвтээ хэмжээс нь d.spinarum, d.cristarum ба d.trochanterica - тай шууд дунд (r=
0.577 -
0.54, p<
0.001), c.externa- тай сул
(r=
0.261, p<
0.001), хамааралтай байна. Том аарцгийн хэмжээсүүд нь Соловьевийн заалттай статистик ач холбогдол бүхий хамааралгүй (p=
0.27 -
0.36) байна.