Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Англи хэлний сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулах боломж, судалгаа, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2411
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Англи хэлний сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулах боломж

Аннотаци

Удиртгал, 2 бүлэг, график, схем, диаграмм, бүдүүвч, хүснэгт, дүгнэлт, ном зүй, хавсралт бүхий 140 хуудас. 1. Англи хэлний сургалтыг менежментийн шинэ арга, технологоор баяжуулан боловсронгуй болгох арга зүйн хувилбар боловсруулан туршиж, үр дүнг тооцов.Уг хувилбарт англи хэлний сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулах үзэл баримтлал, үнэлгээ, арга зүй, хөтөлбөрийн аргачлал, зөвлөмжүүдийг хавсарган Баянхонгор аймгийн ЕБС-иудын англи хэлний сургалтын үйл ажиллагаанд туршин, хэрэгжүүлж байна.
2. Бид энэхүү судалгаандаа англи хэлний сургалтыг менежментэд үндэслэн хөгжүүлэх онол, баримтлалын үндсийг судлаж, англи хэлний сургалтын харьцуулсан судалгаа, шинжилгээ ( Ази, Номхон далайн орнуудын сургалтын жишээн дээр ) хийн, англи хэлний сургалтыг менежментэд тулгуурлах үндэслэлийг тогтоож, менежментэд үндэслэсэн англи хэлний сургалтыг туршин, англи хэлний сургалтын мотиваци судалгааны үр дүнд шинжилгээ хийснээр англи хэлний сургалтын уламжлал, шинэчлэлийн тэнцвэргүйдлийг арилгаж, зохистой харилцаа тогтоох зорилт тавьж хэрэгжүүлсэн гэж үзэж байна.
3. Англи хэлний сургалтыг менежментэд үндэслэн зохион байгуулснаар багшийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл, суралцагчдад гадаад хэл сурч эзэмших сэдэл тэмүүлэл бий болж, сургалтын чанар, үр дүнд ахиц гарах нь туршилтаар нотоллоо. Үүнийг турших сургалтуудын үр дүн харууллаа. ( Энгийн бүлэг, туршилтын ангийн хар,цуулсан үнэлгээгээр сургалтын чанар 50 хувь, амжилт 100 хувь өссөн байна )
4. Эл судалгааны ажилд мэдлэг бүтээх үйл явц дахь ардчилал, хүүхэд төвтэй, үйл ажиллагааны болон хэрэглээний хандлагатай, идэвхтэй сургалтын зарчим, удирдахуйн ухааны үзэл баримтлалыг иш үндэс болгосноороо англи хэлний сургалтын шинжлэх ухааны онол - арга зүйн төвшинг өндөржүүлсэн гэж үзэж болно.
5. Англи хэлний сургалтын агуулга, түүнд тохирсон арга зүйг орчин үеийн дэвшилтэт шинэ аргуудтай хослуулан боловсруулж, удирдахуйн ухааны шинэ үзэл санаагаар баяжуулан сургалтад нэвтрүүлж нотолсноороо эл судалгаа нь менежментийн үндсэн функц болох төлөвлөлт, зохион байгуулалт, хошуучлал, хяналтыг англи хэлний багшийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх онол, практикийн үндэс болох юм.
6. Англи хэлний сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулсан хичээлийн загвар хөтөлбөр, арга зүйн хувилбар, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээний асуудлыг нэгтгэсэн тогтолцооны загвар, англи хэлний сургалтын менежментэд нөлөөлөх загварчлал, цуврал судалгаанууд нь энэхүү судалгааны нэг практик үр дүн гэж үзэж байна.
7. Англи хэлний сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулснаар багш, сурагчдын хамтын ажиллагаа, хичээл хоорондын холбоо, багшийн ажлын төлөвлөгөө, хяналтад зохих хэмжээний өөрчлөлт орж, багш, сурагчдын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж байна гэж үзлээ.
8. Ази, Номхон далайн орнуудын сургалтын үйл явц нь уян хатан, аливаа шинэлэг санаа, арга барил, соёлын бусад материалд нээлттэй, англи хэл зөвхөн суралцахад бус нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол хөгжих чухал хөшүүрэг, төрийн бодлогын гол цөм болсон, тухайн улс орны хөгжил, дэвшлийн чухал хэрэгцээ, хэрэглүүр болсныг харьцуулан дүгнэж гаргалаа. Бидний дүгнэж, цэгнэснээр; "Менежментэд үндэслэсэн англи хэлний сургалтын туршилт " Англи хэлний сургалтын мотиваци судалгаа " Цуврал судалгаа "Багшлах туршилтын үр дүнд бидний судалгаанд тавьсан таамаглал бүрэн биелэгдлээ гэж үзлээ. (сургалтын амжилт100 хувь, амжилт 50 хувь ) Судалгааны үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх саналуудыг дэвшүүлэв. Үүнд: 1. Сургалтын явц дахь сургалтын менежмент, суралцагчийн идэвхтэй үйл ажиллагааг шинжлэх ухаанчаар менежментэд тулгуурлан явуулах,
2. Суралцагчийн оюун ухаан, сэтгэхүйг хөгжүүлэхэд сургалтын менежментийг үндэс болгох,
3. Сургалтын менежментийг менежментийн шинжлэх ухаан, түүний үүрэг, функцуудтай уялдуулан хөгжүүлэх,



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 195
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :