Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Алтайн ар говийн ардын тариаланд нягтруулсан сэлгээ, шим ба эрдэс бордооны нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2412
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : үр тариа, буурцагт ургамал, хөрс,

Аннотаци

Алтайн ар говийн нөхцөлд хоёрдагч үр тариа, буурцагт ургамлыг хольж тарих үрийн харьцаа ба нягтаруулсан сэлгээний ургац, хөрсний үржил шимд үзүүлэх нөлөөг судалсан ажлынхаа үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтүүдийг хийж байна. 1. Алтайн нурууны ар говийн бор хөрсөнд усалгаатай нөхцөлд арвай вандуйн үрийг 1:1 харьцаагаар хольж тарихад га тутмаас
61.9 ц үрийн ургацтай байгаа нь арвайг дангаар тарьснаас
33.4 хувь, арвай вандуйн үрийн бусад харьцааныхаас
45.0-
3.0 хувиар давуу байв.
2.Арвай, вандуйг хольж (дээрхи харьцаагаар) тарьсан хувилбарыг дан арвайныхтай харьцуулахад үрэнд агуулагдах уураг
16.8 хувь буюу
2.7 хувиар, цардуул
58.9 хувь буюу 1.7 хувиар, тарих үрийн соёололт
96.8 хувь буюу
2.1 хувиар тус тус илүү байна.
3.Арвайг вандуй, хошоон, царгастай (1:1 харьцаагаар хольж тариалахад) ургалтын хугацаанд хөрсөнд хуримтлуулсан нитрат азотын хувьд арвай, вандуйг хольж тариалсан хувилбарт 57-60кг/га-аар, арвайг царгастай хольж тариалсан хувилбарт 51-57кг/га-аар, арвайг хошоонтой хольж тариалсан хувилбарт 39-45кг/га-аар тус тус нэмэгдэж байна.
4.Сэлгээнд арвай хошооныг хольж тариад дараа жил нь хошооныг ногоон бордуур болгон ашиглахад хөрсөнд
98.3 цн органик бодис нэмэгдэж, дараа жилд царгас тарьж өнжөөхөд сэлгээний 3 жилийн дүнгээр хөрсний 0-20 см-ийн өнгөн үе дэхь ялзмагийн хуримтлал эхний жилийнхээс 2 дахин, 20-30 см-т 1.8 дахин нэмэгдэж байв.
5. Энэ сэлгээнд 3 жилийн эцэст 100 грамм хөрсөнд агуулагдах нитрат азотыг эхний жилийнхтэй харьцуулахад 0-20 см-ийн гүнд
21.4 мг болж,
5.6 дахин, 20-30 см-ийн гүнд
18.9 мг буюу
5.1 дахин тус тус нэмэгджээ.
6.Арвайн нөмрөгт вандуй тариалсаны намар нь өвөлжих хөх тариа тарьж, дараа зундаа ургацыг нь хурааж аваад 3 дахь жилийн царгасыг малын тэжээлд хураах сэлгээний эргэцээс
72.1 ц үрийн ургац,
83.7 ц өвсний ургац өгч бусад хувилбаруудаас давуу болох нь илэрлээ.
7.Бууц, эрдэс бордоогоор бордож (га-д бууц 40т/га+ N90P90K90кг) арвай тариалаад намар нь өвөлжих хөх тариа тарьж, 2 дахь жилд нь ургац хураалтын дараа царгас тарьж, 3 дахь жилд нь царгасыг малын тэжээлд хураах сэлгээний эргэцээс
64.6 ц үр,
98.5 ц өвсний ургац өгч бүтээгдхүүний хэмжээгээр 2-рт орж байна.
8. Алтайн нурууны ар говийн нэн хуурай, дулаавтар цөлийн мужид багтах Бигэр сумын Бор голын тариалангийн нөхцөлд шим, эрдэс бордоог дангаар болон хослуулан хэрэглэхэд арвайн дараах өвөлжих хөх тарианаас
16.9-
19.0 ц/га ургац авч бордоогүй арвайн дараах хөх тарианыхтай харьцуулбал
40.8-
58.3 хувиар давуу байв.
9. Сэлгээний эргэлтийн хугацаанд эрдэс ба органик бордоогоор хам бордсон нөхцөлд арвай- өвөлжих хөх тариа- царгас сэлгээнд
2221.3 мянган төгрөгний: арвай, вандуйн холимог -өвөлжих хөх тариа-царгас сэлгээнд
2182.5 мянган төгрөгний цэвэр ашигтай байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 209
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :