Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уулархаг нутгийн олон жилийн цэвдгийн зураглалд загварчлалын аргыг хэрэглэх боломж



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2415
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : геокриологи, нарны цацраг, хөндий, хотос,

Аннотаци

Энэхүү диссертацын ажил нь оршил, судлагдсан байдал, монгол улсад тархсан олон жилийн цэвдгийн онцлог, 4 бүлэг, 28 дэд бүлэг, 3 хүснэгт, 22 зураг, 15 фото, ерөнхий дүгнэлт, ашигласан ном, хэвлэл, мэдээ, материал, 22 хавсралт, Улаанбаатар хот орчмын олон жилийн цэвдгийн тархалтын 1:100 000 хураангуйлалтай зураг зэргээс бүрдэнэ.
Шинжлэх ухааны шинэлэг тал:
• Олон жилийн цэвдгийн тархалтын шинэ ажиглалт-туршилтын загвар зохиож, Тэрэлж, Налайх, Улаанбаатар хот орчмын газар нутагт шалгаж үзсэн.
• Тэрэлж, Налайх, Улаанбаатар хот орчмын газар нутагт олон жилийн цэвдгийн тархалтыг уулсын олон жилийн цэвдэг, хөндийн олон жилийн цэвдэг, хотосын олон жилийн цэвдэг гэж гурван төрөлд хувааж зурагласан.
• Урд өмнө зохиогдсон олон жилийн цэвдгийн зурагт үргэлжилсэн, тасалданги, алаг цоог гэх мэт бүслүүрт хувааж зурагласан байдаг бол шинэ загвар дээр үндэслэн зурагдсан олон жилийн цэвдгийн зурагт олон жилийн цэвдэгтэй талбайг ялгаж зурагласан нь шинэлэг болно.
Практик ач холбогдол:
Боловсруулсан шинэ загвар дээр үндэслэгдэн зохиосон олон жилийн цэвдгийн зурагт цэвдэгтэй талбайг ялгасан нь уг зургийг практикт шууд авч хэргэлэх боломжийг бүрдүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 223
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :