Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ахимаг насны тулгар төрөгчийн жирэмсний явц, төрлөгийн онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2593
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : тулгар төрөгч, перинаталь эндэгдэл, ихэс-ургийн тогтолцоо, даавар

Аннотаци

Үндэслэл:
Жирэмсний эрсдэлтэй байдлууд , ялангуяа төрөгч эхийн нас нь перинаталь эмгэгт хэрхэн нөлөөлж байгааг илрүүлж судлах нь тулгамдсан асуудал юм. Ахимаг насны тулгар төрөгчдийн эх-ихэс-ургийн тогтолцоонд гарах зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсноор перинаталь өвчлөл эндэгдлийг бууруулахад нилээд хувь нэмэр оруулах билээ. Эдгээр эхчүүдийн жирэмслэлт, төрөлтийн үед тохиолдож болох хүндрэлүүдийг урьдчилан тодорхойлж улмаар болзошгүй хүндрэлээс сэргийлэх арга боловсруулах нь практикт чухлаар тавигдаж байна.
Зорилго:
Ахимаг настай тулгар төрөгчдийн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн онцлогийг судалж тэдгээрийг удирдах эх, нярайд үзүүлэх оновчтой тусламжийн үндсийг боловсруулах юм.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгаандаа Улаанбаатар хотоос КНАГ, хөдөө аймгуудаас Ховд, Архангай, Хэнтий, Өмнөговь аймгуудыг түүврийн аргаар сонгон авч төрөх тасагт төрсөн нийт 27224 эхийн төрөлтийн түүхийг судалж 2357 хожуу тулгар төрөгч эхийн түүхээс судалгааны хэрэглэгдэхүүнийг цуглуулан тусгай асуумж боловсруулан кодлож, компьютерт оруулан статистик боловсруулалтыг SPSS
12.0 программуудыг ашиглан үр дүнг тооцлоо.
Перинаталь хүндрэлүүдийг илрүүлэх зорилгоор тулгар төрөгчийн цусанд даавар, ферментийн идэвхижлийг, хэт авиан шинжилгээгээр ургийн хэмжээсүүдийг кардиотокографийн аргаар ургийн зүрхний үйл ажиллагааг, эмгэг гистологийн судалгаагаар ихэс умайн макро, микро бүтэцийг, судалж SPSS
12.0 праграммаар статистик боловсруулалтыг хийж дундаж алдаа, P хамаарал, үнэн магадлал (CI) зэргийг тооцон гаргалаа.
Үр дүн:
Жилээс жилд төрөлтийн тоо өсөж, ялангуяа ахимаг настай тулгар төрөгчид
2.8 дахин нэмэгдсэн бөгөөд хот хөдөөгөөр нь ялган авч үзвэл ахимаг тулгар төрөгчдийн тоо хотод
3.2 дахин, хөдөөд 1.4 дахин нэмэгдсэн байна.
Тулгар төрөгчдийн дундаж насыг судлан үзвэл залуу тулгар төрөгчийн дундаж нас
23.5±
3.6, харин ахимаг насных нь
32.7 ±1.7 9 байна. Ахимаг настай тулгар төрөгчдөд зулбах эрсдэл (OR
2.0-
2.4), жирэмсний явцад ихэс түрүүлэлт, ихэс ховхрох, жирэмсний хожуу хордлого, ургийн хүчилтөрөгчийн дутагдал зэрэг хүндэрлүүд илүү тохиолдож байна (P<
0.001). Ахимаг настай тулгар төрөгчдөд эрхтэн тогтолцооны эмгэгүүд ялангуяа дотоод шүүрлийн эмгэг 16,75 дахин ,зүрх судсны эмгэг 8,2 дахин, бөөрний эмгэг 5 дахин хяналтын бүлэгтэй харьцуулахад илүү тохиолдоож төрөлтийн хүндрэл, кесар хагалгааны давтамж 53,8 - 86,7% байхад хяналтын бүлэгт 19,8%, перинаталь эндэгдэл 2 дахин илүүтэй тохиолдож, нярайн дундаж Апгарын үнэлгээ хяналтын бүлэгт
7.5±
0.4 балл байхад судалгааны бүлэгт
6.8±
2.1 балл, 40 -өөс дээш насанд
6.0±
0.7 болж буурсан байна (P<
0.001).
Ахимаг настай тулгар төрөгчдийн ихэс-ургийн тогтолцоог үнэлэхэд дааврын зарим үзүүлэлтүүд болох стеройд дааврын хэмжээ буурсан (р<
0.05) уургийн дааврын хэмжээ ихэссэн (P<
0.001), эхийн цусанд шүлтлэг фосфатаза, лактодегидрогеназа ферментийн идэвхижил нэмэгдсэн өөрчлөлтүүд илэрсэн. Нас ахих тутам ихсийн макро, микро бүтцийн өөрчлөлт илэрхий гүнзгийрч ялангуяа 40 – өөс дээш насны тулгар төрөгч эмэгтэйчүүдийн ихсэнд илүүтэй өөрчлөлт илэрэн үхжил, үрэвслийн нэвчдэс, бүх хэсгээр цус харвалт, бүлэн үүсч цэлмэн орчимд холбогч эд, уян биш ширхэгүүд хуримтлагдсан байлаа (P<
0.001). Ургийн байдалд үнэлгээ өгөхийн тулд ургийн зүрхний бичлэгүүдийг Фишерийн үнэлгээгээр үнэлэхэд 3,4 дахин доогуур байгаа нь илэрлээ. Мөн түүнчлэн хэт авиан шинжилгээнд нас ахих тутам ургийн хэвийн хэмжээсүүд буурах өөрчлөлт ажиглагдсан.
Дүгнэлт:
1.Ахимаг настай тулгар төрөгч эхчүүдэд эрхтэн тогтолцооны эмгэг(
30.2-
35.5%), жирэмсий хожуу гестоз(65%), эмгэг төрөлт(
67.9 %), кесар хагалгааны давтамж(
53.7-90%), ургийн хүчилтөрөгчийн дутмагшил(18%), ургийн тураал(
16.6%), перинаталь эндэгдэл(
63.4промиль) илүү тохиолдож байна. Эхийн нас ахих тутам нярайн жин, төрсөн нярайн (Апгар) үнэлгээ буурч(P<
0.001) байна.

2.Ахимаг настай жирэмсэн эхчүүдийн цусанд эстриол(
350.6±
19.7 нмоль/л), кортизол (759,9±65,6 нмоль/л) багасч, цэлмэнгийн гонодатропин даавар (β дэд нэгж) ихэсч (23190,9±723,4), шүлтлэгфосфотаз (
15.4±11), лактодегидрогеназа ферментийн идэвхижил(
186.6±
13.6) ихэсч байгаа нь ахимаг насны жирэмсэн эмэгтэйчүүдийн умай-ихэс-ургийн бодисын солилцоо хямардаг болохыг нотолж байна.

3.Ахимаг настай төрсөн эхчүүдийн ихсийн макро бүтэц (жин, эзэлхүүн, талбай багасч) өөрчлөгдөж, микро бүтцийн хувьд цэлмэн хоорондын зайд цус харвалт, цусны эргэлтийн өөрчлөлт, төгсгөлийн цэлмэнгийн холбогч эдийн хатуурал, зузаарал, трофобластын сөнөрлийн өөрчлөлтүүд, ихсэнд үрэвслийн нэвчдэс нэмэгдсэн байна(P<
0.001).

4.Эхийн нас ахихын хирээр умайн булчингийн эдэд бүдүүн ширхэгтэй холбогч эд, наалдамхай болон торлог ширхэгүүд давамгайлж, уян бүтэц багасч байгаа нь ихсийн цусны эргэлт өөрчлөгдөх шалтгаан болж байна.

5.Бидний боловсруулж эх нялхсын байгуулагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлээд байгаа “Хэт залуу ба ахимаг настай тулгар төрөгч эмэгтэйн жирэмслэлт ба төрлөгийг удирдах стандарт” технологийг нэг мөр болгон мөрдсөн нөхцөлд перинаталь эмгэгийг бууруулах боломж бүрдэнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 312
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :