Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Туршилтын амьтдад эмгэг жамын янз бүрийн хувилбар бүхий ”эмгэг загвар” үүсгэн, ургамлын гаралтай зарим нэгдлүүдийн фармакологийн судалгааг явуулсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2828
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Антиоксидант, иммуноглобилин G, сулема/хлорт мөнгөн ус /, дөрвөнхлорт нүүрстөрөгч, цууны хүчил, канамицин сульфат

Аннотаци

ДҮГНЭЛТ:
1. Цагаан хулганад Т-хамааралт тест антиген болох хонины цусны улаан эсээр дархлалын урвалыг өдөөсөн туршилтын загвар нь хүн, мал амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн иммунотроп идэвхийг тодорхойлох тохиромжтой арга зүй болохыг илрүүлсний зэрэгцээ тималин, хүн орхоодой зэрэг эмүүд нь бусад нэгдлүүдийн иммунотроп идэвхийг харьцуулан тодорхойлоход гол –шалгуур үндсэн бэлдмэлүүд болохыг тогтоолоо.

2. Элэг, бөөр зэрэг эрхтнүүдээс ялгасан микросом хамааралт редокси шугам дээр “Fe2SO4• 7H2O + аскорбат “ системээр сэдээгдсэн хэт исэлдэлтийн загвар нь хүн, мал, амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн антиоксидант идэвхийг тодорхойлох тохиромжтой арга зүй болохыг батлан үзүүллээ.

3. Туршилтын цагаан хархны арьсан дор 50%-ийн CCL4 -ын тосон уусмалыг 0,4мл/100 гр тунгаар тарих замаар үүсгэсэн туршилтын загвар дээр элэгний эсийн микросомийн редокси шугам хамааралтайгаар үүсдэг CCL3 чөлөөт язгуур нь плазмийн мембраныг гэмтээх механизмаар хурц,архаг үрэвслийг сэдээдгийг тогтоон, уг загвар нь хүн, мал, амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн элэг хамгаалах идэвхийг тодорхойлоход тохиромжтой арга зүй болохыг илрүүллээ.

4. Туулайд сулемагаар болон канамицинээр үүсгэсэн эмгэг загвар дээр бөөрний эсийн лизосомийн мембран гэмтэх механизмаар хурц,архаг үрэвслийг сэдээдгийг тогтоон, уг загвар нь хүн, мал, амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн бөөр хамгаалах идэвхийг тодорхойлох тохиромжтой арга зүй болохыг тогтоолоо.

5. Цагаан харханд 10%-ийн цууны хүчлийн уусмалыг 0,05мл-ээр ходоодны хальсан бүрхүүлийн дор тарих замаар үүсгэсэн ходоодны салстын гэмтлийн эмгэг загварын нөхцөлд СН3СОО зэрэг чөлөөт язгуурын оролцоотойгоор ходоодны салст бүрхүүл гэмтэх механизмаар хурц, архаг үрэвсэл сэдээгддэгийг илрүүлэн, уг загвар нь хүн, мал, амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн ходоод хамгаалах идэвхийг тодорхойлох тохиромжтой арга зүй болохыг нотлон харууллаа.

6. Туршилтын цагаан хулганад 0,1%-ийн адреналин гидрохлоридыг
0.25 мл/10 гр тунгаар тооцоолон тарьсан эмгэг загвар дээр уушигны эдийн хавагналт сэдээгдэн, сурфактантын тогтворт чанар буурсан хэлбэршил бүхий эмгэг урвал сэдээгддэгийг илрүүлэн, уг загвар нь хүн, мал, амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн уушги хамгаалах идэвхийг тодорхойлоход тохиромжтой арга зүй болохыг илрүүллээ.

7. Туршилтын цагаан харханд 2 талын гүрээний артерид тус бүр 15 минутын хугацаатайгаар 2 удаа боолт тавьсны дараа 10 минутын хугацаатай цусны урсгалыг эргэн сэргээсэн тархины реперфузийн ишемийн загвар дээр тархины эдэд хэт исэлдэлт хамааралт үхжил сэдээгддэгийг тогтоон, уг загвар нь хүн, мал, амьтны бие махбодид ургамал, амьтан, эрдэс болон нийлэг гаралтай нэгдлүүдийн ишемийн эсрэг идэвхийг тодорхойлох зохистой арга болохыг тогтоолоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 217
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :