Монгол хэл дээр: Мал, амьтны өвчлөл, үхэл хорогдлын үндсэн шалтгааны нэг болох малын гельминтозтой тэмцэж буй мал эмнэлгийн арга хэмжээ сүүлийн 50 гаруй жилд химийн гаралтай өндөр идэвхтэй эм, бэлдмэлийн хэрэглээнд суурилж байгаа нь өвчний үүсгэгчид эмийн үйлчилгээнд дасах, малын гаралтай бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл илрэх эрсдлүүдийг дагуулж байна. Энэхүү судалгааны ажил нь Монгол орны хэвэгч малд зонхилон тархаж, тэдгээрийн өвчлөл, үхэл хорогдлын үндсэн шалтгааны нэг болдог хонь, үхрийн ходоод-гэдэсний гельминтийг эсэргүүцэх сонгомол ба өргөн хүрээний үйлчилгээтэй химийн гаралтай эмийн бэлдмэлүүдийн хэрэглээг орлуулах байгалийн гаралтай эх үүсвэрийг илрүүлэхэд чиглэгдсэн шинжлэх ухааны үндэстэй судалгааны ажлын эхлэл бөгөөд зарим ургамлын гельминт эсэргүүцэх шууд ба шууд бус үйлчлэлийг гельминт судлалын орчин үеийн аргуудыг ашиглан тодорхойлсон үр дүнд үндэслэн доорх дүгнэлтүүдийг хийв.
1. Хүйтсэг шарилж (Artemisia frigida)
15.6% уураг,
0.5% танин,
0.03%-ийн конденсацлагдсан танин, Эмийн багваахай (Taraxacum officinale)
24.6% уураг,
0.7% танин,
0.03%-ийн конденсацлагдсан танин, Падгар бадаан (Bergenia crassifolia)
6.3% уураг,
16.5% танин,
3.31%-ийн конденсацлагдсан танин, Долгионтсон гишүүнэ (Rheum undulatum)
10.5% уураг,
5.5% танин,
0.71%-ийн конденсацлагдсан танин тус тус агуулж, Эгэл марал цэцэг (Tanacetum vulgare,)
0.002%-ийн сапонины идэвхтэй байна.
2. Падгар бадаан, Эгэл марал цэцэг, Хүйтсэг шарилж, Долгионтсон гишүүнэ, Эмийн багваахай-н 3%-ийн ханд нь in vitro нөхцөлд Trichostrongylidae овгийн нематодын өндгийг
54.7%-
61.3%-иар, авгалдайг
38.3%-
45.5%-иар тус тус хөгжлийг нь саатуулан үхүүлж, бие гүйцсэн нематодыг
31.6%-
53.8% үхүүлэх шууд үйлчлэлтэй байна.
3. Зориудын халдвар хийсэн хонинд Эгэл марал цэцэг, Хүйтсэг шарилж, Падгар бадаан, Долгионтсон гишүүний 30%-ийн идээшмэл хандыг дотуур олгоход хонины баасанд илрэх гемонхын өндөгний тоо 32%-
43.2%-иар, нематодирусын өндөгний тоо 28%-44%-иар тус тус цөөрч байна.
4. Үхрийн баасанд илрэх гельминтийн өндөгний тоо Долгионтсон гишүүнээр
33.4%-
43.7%, Эгэл марал цэцгээр
22.2%-
36.8%, Хүйтсэг шарилжаар
20.2%-
43.7%, Падгар бадаанаар
21.8%-
38.3%-иар тус тус цөөрч байгаа нь үхрийг ходоод, гэдэсний гельминтээс хамгаалахад тэжээлийн горимоор дээрх ургамлуудыг хэрэглэх боломжтойг харуулж байна.
5. Хүйтсэг шарилж, Падгар бадаан, Эгэл марал цэцэг, Долгионтсон гишүүнэ зэрэг ургамлын түүхий эд оролцуулсан эмчилгээ-тэжээллэгийн хосолмол үйлчилгээтэй долооц бэлтгэх боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0