Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ХХ зууны эцэс, ХХI зууны эхэн үеийн нийгмийн гуманитар хөгжил ба деформацийн асуудал /Нийгэм философийн анализ/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2935
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Гуманизмын асуудлыг 19-20 зуунд лев толстой, махатма ганди, мартин лютер кинг нар судлаж байв

Аннотаци

XIX зууны эцэс ХХ зууны эрдэмтэд, философчид XVIII зуунд И.Кантын томъёолсон: Хүн төрөлхтөн бид хэн бэ? Бид хаашаа явж байна? Бид юуг танин мэдэх ёстой юм бэ? Бид юунд найдаж байгаа юм бэ? Бид хэн бэ? Хүний амьдралын гол утга учир юунд вэ? Хүн байгалийг болон өөрийгөө танин мэдэх явцдаа хаашаа юунд тэмүүлнэ вэ? зэрэг хүний оршихуйн мөнхийн гэмээр эдгээр асуудлуудад тухайн үед техник нийгмийн эрчимтэй хөгжлийн үндэс нь болж байсан нийгмийн нөхцлийн дунд, тэр тусмаа нийгмийг техникийн сэтгэлгээний үүднээс ойлгож байсан үед хариулт өгөх гэж оролдож байсан нь бүтэлгүй болж байв.
XX зууны сүүлч, XXI зууны эхэнд глобальчлал эрчимжиж, шинжлэх ухаан техникийн ололт ихээр өсөн нэмэгдэж, эдгээр нь нийгэм түүхийн олон үйл явцад хүчтэй нөлөөлж, дэлхийн улс орнуудын нийгмийн зохион байгуулалтад эдийн засаг, улс төр, социаль амьдралын шинэ хэлбэрүүд үүссэнээр нийгмийн үйл явц ээдрээтэй болон нарийсч урдаас таамаглан харах бололцоогүй болсонтой зэрэгцэн терроризм, экстремизм, экологийн хүнд нөхцөл байдал зэрэг хүний ахуйн бүх хүрээг хамарсан материаллаг болон оюун санааны соёлын олон асуудлууд хавсарсан бодит байдал нэгэнт бий болов.
Хүн төрөлхтөн нэгэнт бүрэлдсэн нийгмийн хөгжлийн шинэ бодит байдалд урьд өмнө хандаж байснаасаа тэс өөрөөр хандах явдал цаг үеийн шаардлагаар зайлшгүй болж байна. Нийгмийн сөрөг хандлага давамгайлсан өнөөгийн бодит байдлыг гуманизмын сэдэвт эргэн шинэлэг байдлаар хандсанаар өөрчлөх, нийгмийн хөгжлийг авч үзэх шинэ парадигмыг төлөвшүүлэн асуудлыг шийдвэрлэх аргыг эрж олох, гуманист үнэт зүйлсийн нийтлэг түгээмэл (универсаль) чанар, өвөрмөц чанарыг хүлээн зөвшөөрөх үндсэн дээр нийт хүн төрөлхтнийг хамарч болзошгүй мөргөлдөөний ул үндсийг арилгах явдал эдүгээ хамгаас илүү чухал байна. Хүн төрөлхтний өмнө тулгарсан дээрх нөхцөл байдлыг амжилттай шийдвэрлэснээр нийгмийн хөгжлийг илүү хүмүүнлэг дүр төрхтэй болгох нөхцөл бүрдэнэ. Ийм хөгжлийг ерөнхийд нь нийгмийн гуманитар хөгжил хэмээн нэрлэж болно хэмээн диссертант миний бие үздэг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 204
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :