1. Гадаргын болон дуслын усалгаатай нөхцөлд хөрсний ХБЧБ-ийн аль ч түвшинд дунд оройн болцтой бөөрөнхий байцааны үрслэгийг ил талбайд суулгаснаас аж ахуйн болц гүйцтэл 108-109 хоног үргэлжилсэн бол бороожуулах усалгаатай нөхцөлд ХБЧБ-ийн аль ч түвшинд дээрхээс 2-3 хоногоор богино байв.
2. Гадаргын, бороожуулах, дуслын усалгааны нөхцөлд нэг ургамлын жинд бүтээгдэхүүнт эрхтэний эзлэх хувийн жин ХБЧБ-ийн 85 %-д
71.1;
70.7;
72.4 хувь байгаа нь ХБЧБ-ийн бусад түвшнээс энэ дарааллаар
2.7-1.4;
3.2-1.8;
2.6-
0.8 хувиар илүү байв.
3. Усалгааны аль ч аргад ургамлын жин, толгойн жин хооронд хүчтэй эерэг, ургамлын жин, навчны жин хооронд мөн хүчтэй (r=
0.98-1.00), (r=
0.87-
0.88)ургамлын жин, үндэсний жин хооронд гадаргуугийн ба бороожуулах усалгааны нөхцөлд хүчтэй эерэг (r=
0.82-
0.88), дуслын усалгааны нөхцөлд дунд зэргийн (r=
0.46) эерэг хамааралтай байна.
4. Гадаргуугийн, бороожуулах, дуслын усалгааны аргаар хөрсний ХБЧБ-ийн 85 %-д байлгаж услахад га тутмаас 673; 671; 621 цн ургац хураан авсан нь хяналт (ХБЧБ-65 %)-аас энэ дарааллаар
21.9;
18.6;
12.5 хувиар, усалгааны горимын бусад хувилбараас
11.2-
6.9;
11.2-
5.7;
6.7-
3.4 хувиар тус тус давуу математикийн үнэмшилтэй байв.
5. Бороожуулах усалгаатай нөхцөлд бүрэн эрдэс бордоог га-д азот, фосфор, кали тус бүр 180 кг нормоор хэрэглэхэд 731 цн ургац өгсөн нь бордоогүй хяналтаас 60 цн, энэ нормыг 3 дахин бууруулсанаас 53 цн, хоёр дахин бууруулсанаас 39 цн нэмүү ургацтай байв. Бүрэн эрдэс бордооны га-гийн нормыг цаашид N60P60K60 кг-аар нэмэгдүүлэхэд тэвгэн навчны жин ихэсч, ургац буурах төлөвтэй (32 цн/га) байна.
6. Дунд оройн байцааг дунд шавранцар хүрэн хөрсөнд бороожуулах усалгаатай нөхцөлд ХБЧБ-ын 85 %-ийн горимд га-д N180P180K180 кг нормоор бордож ургуулахад хэрэглээний 1 т ургац тутамд
3.56 кг азот,
2.34 кг фосфор,
3.0 кг кали ашиглагдсан байна.
7. Хөрсний чийгшлийг ургалтын хугацааны туршид ХБЧБ-ийн 85 %-д байлгахын тулд гадаргуугийн, бороожуулах, дуслын усалгааны нөхцөлд үрслэгийг талбайд суулгаснаас эгнээ хоорондын зайг навч бүрхтэл энэ дарааллаар услалтын нийт нормын 25;
28.6;
30.8 хувь, толгой боож эхэлтэл
33.3;
35.7;
30.8 хувь, цаашид аж ахуйн болц гүйцэх хүртэлх хугацаанд
41.7;
35.7;
38.4 хувийг тус тус зарцуулж байна.
8. Дунд оройн байцааны үрслэгийг талбайд суулгаснаас аж ахуйн болц гүйцэх хүртэлх нийлбэр ус хэрэглээ нь хөрсний чийгшлийн зохистой горимд гадаргуугийн, бороожуулах, дуслын усалгааны нөхцөлд
7952.3;
6829.9;
4822.9 м3/га, ус хэрэглээний коэффициент нь дээрх дарааллаар
11.82;
10.18;
7.77 м3/цн болох нь тогтоогдов.
9. Хүрэн хөрсний чийгшлийн зохистой горим (ХБЧБ-85 %) барихад гадаргуугийн усалгаатай нөхцөлд ургамлын нийт ус хэрэглээний
63.6 хувийг усалгааны ус;
25.4 хувийг ургалтын хугацааны хур тунадас; 11 хувийг тарилтын өмнөх хөрсний нөөц чийг эзэлж байсан бол бороожуулах, дуслын усалгаатай нөхцөлд энэ дарааллаар нийт ус хэрэглээний 59;
44.1 хувийг усалгааны ус;
29.1;
39.1 хувийг хур тунадас,
11.9;
16.8 хувийг тарилтын өмнөх хөрсний нөөц чийг эзэлж байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0