Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хивэн эрвээхэйн биологи, ноос ноосон бүтээгдэхүүнд гэмтэл учруулах төлөв, түүнээс хамгаалах технологи боловсруулсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3624
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Тархалт, хөнөөл, хими, физик, механик арга

Аннотаци

Хивэн эрвээхэй нь элдэв идэштэн шавьж ноос ноолуурын үйлдвэрээс гадна музейн үзмэр арьс, ноосон эдлэл, хивс зэрэг олон зүйлийг идэж гэмтээн хөнөөж хохирол учруулдаг, энэ шавжтай тэмцэх аргыг үйлдвэр аж ахуйн газарт нэвтрүүлснээр эдийн засагт учруулж болох хохирол хөнөөлөөс урьдчилан сэргийлэх болон зах зээлд шавьж устгах олон төрлийн бодис зарагдаж байгаа боловч хэрэглэх заавар, судалгаа ШУ-ны үндэстэй тогтоосон тун, норм, үйлчлэлийн судалгаа хангалтгүй байгаа асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол бүхий судалгааны ажил болсон.
Ноос ноолууран түүхий эдийн нөөцтэй манай орны хувьд түүхий эдийг хадгалах, хадгалалтын үед гэмтлээс урьдчилан сэргийлэх, агуулахын орчинг боловсронгуй болгох нь зах зээлд нэн шаардлагатай байна. Энэ агуулахын орчин нөхцөлийг оновчлон тогтоож, агуулахын горим технологийг боловсруулан гаргасан нь судалгааны ажлын нэг үр дүн гэж үзэж байна.
Судалгаа туршилтын ажлын дүнд ноос, ноолуурын үйлдвэр аж ахуйн газруудад ноосон түүхий эд, ноос ноолууран бүтээгдэхүүн, кератин ширхэгт болон ангийн гаралтай үслэг эдлэлийг хивэн эрвээхэйнээс хими, фикик механик, нанотехнологийн аргаар хамгаалж, хивэн эрвээхэйд тэсвэрлэж шинж чанартай болгон хэрэглээний шинж чанарыг сайжруулах технологийг боловсруулан гаргаж орчин үеийн хяналт тавих ба тэмцэх цогц аргыг гаргасанд бүтээлийн үнэ цэнэ ач холбогдол, онцлог тал оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 257
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :