Цэргийн хууль, дүрэм цэргийн бүхий л үйл ажиллагаа, тухайлбал, цэргийн бүтэц, удирдлага, цэргийн алба, сахилгад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ эрдмийн ажил Зэвсэгт хүчний хөгжилд цэргийн хууль, дүрмийн гүйцэтгэсэн үүрэг, рольд түүхийн үүднээс шинжлэн судалсан бүтээл юм.
Цэргийн хууль, дүрмийн хөгжлийн үр дүнд Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, сургалтын чанар, үр дүн, байлдааны бэлэн байдал, цэргийн сахилга сайжирсан.
Өнөө цагт ч цэргийн алба, үйл ажиллагаанд цэргийн хууль, дүрмийн гүйцэтгэж буй үүрэг өндөр хэвээр байна.
Ардчилсан нийгэмд цэргийн хууль, дүрмийг боловсронгуй болгох ажил идэвхтэй явагдаж байна. Хууль, дүрмийг боловсронгуй болгоход цэргийн хууль, дүрмийн түүх, уламжлалыг судлах явдал чухал юм.
Доктор Лха.Баярын бүтээл цэргийн хууль, дүрмийн түүхийг харуулах, хандлага, уламжлалын шинжилгээ нь одоо ч ирээдүйд ч чухал судлагдахуун болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0