Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улс дахь боловсролын хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ/2000-2011/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2999
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Цэвэр үр ашиг, үр ашиг-өртөг, дотоод өгөөж, хоцролт

Аннотаци

Монгол улсын хувьд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн үр өгөөжтэй, цаашид ямар арга замаар сайжруулах гэдэгт үнэлэлт дүгнэлт төдийлөн өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, төсвөөс боловсролын салбарт хуваарилсан мөнгөний хэмжээ жил бүр нэмэгдэж л байвал үүнийг хөрөнгө оруулалт сайн хийгдэж байна гэж үзэж болохгүй, учир нь боловсролд оруулсан хөрөнгө нь хэрхэн үр өгөөжтэй, зөв захиран зарцуулагдаж, цаашид урт хугацаанд үр ашгаа өгч байна вэ гэдгээр дүгнэгдэх ёстой.
Харин энэхүү судалгааны ажлаар Монгол улс дахь макро түвшний боловсролын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, бусад улс орнууд болон олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаатай харьцуулан, боловсролын хөрөнгө оруулалтыг өгөөжийн шинжилгээний аргууд болох үр ашиг-өртгийн харьцаа, цэвэр үр ашгийн өнөөгийн үнэ цэнэ, дотоод өгөөжийн түвшинг тооцох огтлолын арга, регрессийн шинжилгээгээр тооцож үнэлэн хэрхэн үр ашигтай зарцуулдаг, мөн цаашид үр ашгийг сайжруулах арга замыг тодорхойлон үр дүнг гаргасан болно.
Боловсролын хөрөнгө оруулалтад нийгмийн өгөөж, хувийн өгөөж гэсэн хоёр үндсэн ойлголт байхаас тус судалгааны ажилд зөвхөн нийгмийн өгөөжийг тооцсон, учир нь хувийн өгөөжийг тооцох нь алдаа ихтэй, маш олон мөнгөөр хэмжигдэхгүй үзүүлэлтүүд байдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 262
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :