Орхон,Сэлэнгэ мөрний сав газрын татмын нугын 5, уулын хээр, хээрийн 4 төрлийн бүлгэмдлийн /хадлан, бэлчээрийн/ бүтэц, бүрэлдэхүүн, биобүтээмж, хөдлөл зүйг 7-15 жилийн давтамжтай цаг уур, аж ахуйн төрөл бүрийн горимтой /хадах, мал бэлчээх,олон жилээр өнжөөх, бордох/ холбон судалж байгалийн бэлчээр хадланг зохистой ашиглах биологийн үндэстэй арга технологи боловсруулсан. Бэлчээрийн ургацын олон жилийн хөдлөл зүйг цаг агаарын өөрчлөлттэй холбон тогтоосноор ургац загварчлах 2 шаттай загвар боловсруулж, ургамлын цлюктуаци, сукцессийн хэд хэдэн хэв шинжийг илрүүлж сэргээх, хадгалах, биобүтээмжийг нэмэгдүүлэх сэлгээний загвар боловсруулав. Ургамлын хэнзлэх чадварыг бүлгэмдлийн ба зонхилох ургамлын түвшинд тогтоож ашиглах хугацааны 3 өндөрлөгийн хэмнүүр дэвшүүлэв.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 27
Ишлэгдсэн тоо : 0