Ацан цахилдаг ургамлын үндэс, үндэслэг ишинд агуулагдах биологийн идэвхт зарим нэгдлүүдийн фитохимийн судалгааг анх удаа гүйцэтгэж флавоноидын төрөлд хамаарах 5 флавоноид, изофлавоноидын нэгдлийг химийн цэвэр төлөв байдалд ялган авч бүтэц байгууламжийг тогтоосон.
Ацан цахилдаг ургамалд агуулагдах биологийн идэвхт зарим бодисууд болох нийлбэр флавоноид, фенолт хүчлүүд, макро микро элементийг илрүүлж, тус бүрийн тоо хэмжээг тодорхойлов.
Тус ургамалд агуулагдах эфирийн тосны найрлагыг цэврээр ялган авч, түүний найрлага дахь нэгдлүүдийг илрүүлэн, тус бүрийн агууламжийг тодорхойлсон.
Ацан цахилдаг ургамлын түүхий эдийн чанарт тавигдах чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, Ацан Цахилдагийн үндэсний Монгол Улсын Стандарт MNS 6155:2010 стандартыг боловсруулж батлуулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0