Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хүний бие бялдар, эрхтний хэмжлийн насны хөдлөлзүй ба стереометрийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2589
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : бие бялдар, биологийн нас, математик загварчлал.

Аннотаци

1. Экологийн тодорхой орчинд буй монгол хүүхэд, насанд хүрэгчдийн бие бялдар, дотор эрхтний хэмжээг анх тогтоосон нь анагаах ухаан, хүн судлал, хүний морфологи болон эмнэлзүйн судалгааны лавлагаа хэрэглэгдэхүүн гэж үзэж байна. Энэ судалгааны хүрээнд насанд хүрэгчдийн дотор эрхтний лавлагаа хэмжээг амьд үеийн хэмжээс болгон сэргээх математик загварчлалын үндсийг боловсруулсан болно.

2. Монгол хөвгүүд, охидын бие бялдрын өсөлт хөгжилтийн анхны эрчимтэй үе 1-3 сар, 7-9 сартайд, 2-р үе 4-5 насанд, 3-р үе 12-14 насанд тохиолдож байгаа
бөгөөд хүүхдийн зүрх, элэг, бөөр, дэлүүний морфометрийн үзүүлэлтүүд 1 хүртэлх нас, 4-5 нас, 12-14 насны бүлгүүдэд давуутай томорч байгаа нь бие бялдрын эрчимтэй өсөлтийн үетэй таарч байна.

3. Монгол хүүхэд төрөхдөө болон 0-30 хоногтойдоо жин өндрийн үзүүлэлт үе тэнгийнхнээсээ бага, 1 хүртэлх насандаа ойролцоо, 4-5 насандаа өсөлт хөгжилт хоцронгуй, 12-14 насандаа хэвийн болж, БЖ, тархины жин насны бага бүлгээс эхлэн эрчимтэй нэмэгдэж, харин БЖ-дээ тархины жингийн эзлэх хувь буурч байна.

4. Монгол хүний тархины жин, хэмжээ насны бүлгүүдэд хэлбэлзэлтэй (P<
0.001) байна. БЖ, зүрх, гол судас, элэг, цөс, бөөр, дэлүүний жин, хэмжээ насны
бага бүлгээс эхлэн аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Уушги, дэлүү, нойр булчирхай, эр, эм бэлгийн булчирхай, бөөрний дээд булчирхай, өнчин тархины жин, хэмжээ насны бүлгүүдийн хооронд магадлалтай ялгаатай, бамбай булчирхайн жин насны бага бүлэгт их хэмжээтэй, нас ахих дараагийн бүлгүүдэд багассан, хоол боловсруулах замын эрхтний уртын хэмжээ насны бүлгүүдэд харьцангуй бага ялгаатай байна.

5. БЖ, таван цул эрхтний жингийн хооронд дунд зэргийн шууд (r=
0.42, r=
0.44, r=
0.50, r=
0.41, r=
0.33), таван цул эрхтний жин, тэдгээрийн бичил бүтцийн
хэмжээний хооронд мөн дунд зэргийн шууд (r=
0.47, r=
0.57, r=
0.51, r=
0.47, r=
0.49) шүтэлцээтэй байна.

6. Эрхтэн, эдийн стереометр, математик загварчлал, тогтолцооны загварчлалыг үндэслэн хүний бие махбод, эд, эсийн бүтэц нь харьцангуй эрүүл төлөвтөө эмх цэгцтэй хөдлөлзүйт үйл явц, хордлого, архаг үрэвслийн үед тогтолцооны тогтворгүйшил бий болж шугаман бус үйл явц явагддаг байна.

7. Остеостереометрийн судалгаагаар нурууны нугалмын их биеийн хэмт бодисын сиймхийн хөндийг эллипсийн эргэлтээр үүссэн эзлэхүүнээр загварчлахад
нас ахихад босоо тэнхлэг богиносож, хэвтээ тэнхлэгийн хэмжээ ихэсч (Р<
0.001) сиймхийн хөндий өргөсдөг боловч сиймхийн хөндийн эзлэхүүний хэмжээ
өөрчлөгддөггүй нь ясны бүтцийн өөрчлөлт монгол хүнд хожуу насанд явагддагийг илтгэж байна.

8. Монгол хүний БН болон БЁБН-ны хөдлөлзүй, хөгшрөлийн явц, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлд орчин, нийгэм ахуйн нөлөө, өвчин эмгэг, сэтгэл санаа,
сэтгэхүйн дарамт орж байна. Хот, хөдөөгийн оршин суугчдын хооронд БН-ны ялгаа байна. Эрэгтэйчүүдэд хөгшрөлийн шинж биологийн наснаас эрт ажиглагдаж байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 225
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :