Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шизофренийн эмнэлзүйн асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 299
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : хам шинжүүд, эмгэг, сэдэлт,

Аннотаци

Манай орны нөхцөлд шизофрени өвчин эхлэн илрэхэд нөлөөлж буй зарим хүчмн зүйлсийг судлан улмаар өвчний олон улсын 10-р ангилалын дагуу шизофрени өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэрүүд, тэдгээрийн эмнэлзүй болон зарим шинжүүдийн харилцан хамаарлыг судлан тогтооход оршино.
Судалгааны ажлын зорилтууд
1.Шизофрени өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэрүүдийн эзлэх хувийн жинг судлан тогтоох

2.Шизофрени өвчин эхлэн илрэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоох.

3.Шизофрени өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэрүүдийн үед илрэх зарим шинжтэмдэг, хам шинжийн харилцан хамаарлыгтодорхойлох

4.Шизофрени өвчинтэй хүмүүсийг нийгэмд аюултай үйлдэл хийхэд хүргэсэн сэтгэц эмгэгийн сэдэлт, үйлдлийн арга хэлбэрийг тогтоох.
Шинжлэх ухааны шинэлэг тал
Манай орны нөхцөлд шизофрени өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэрүүдийн эзлэх хувийн жин, уг өвчин эхлэн илрэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс, шизофрени өвчинтэй хүмүүсийн үйлдсэн нийгэмд аюултай үйлдлийн сэтгэц эмгэгийн сэдэлт, үйлдлийн арга хэлбэрийг анх удаа судлан тогтоосонд оршино.
Судалгааны ажлын ач холбогдол
• Шизофрени өвчний эмнэлзүйн хэлбэрүүдийг өвчний олон улсын ангилалын дагуу шизофренийн хүрээний эмгэгүүд болон бусад солиорох эмгэгүүдээс ялган оношлох, өвчтөн хөтлөх удирдамжийг зөв боловсруулан хэрэгжүүлэх
• Шизофрени өвчний үед илрэх шинж тэмдэг, хам шинжүүд тэдгээрийн онцлогийг тогтоосноор шизофрени өвчнийг эрт үед нь оношлох, эмчилгээг цаг алдалгүй хийх.
• Шизофрени өвчинтэй хүмүүсийн тухайн үеийн сэтгэцийн байдлыг зөв үнэлэн оношилсоноор нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг чухал ач холбогдолтой.
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудлууд
1. Шизофрени өвчинтэй хүмүүсийн дунд шизофренийн эмнэлзүйн үндсэн хэлбэрүүдийн эзлэх хувийн жинг тодорхойлсон дүн

2.Шизофрени өвчин эхлэн илрэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судалсан судалгааны үр дүн

3.Шизофрени өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэрүүдийн үед илрэх зарим шинж тэмдэг, хам шинжүүдийн харилцан хамаарыг судалсан дүн

4.Шизофрени өвчинтэй хүмүүсийг нийгэмд аюултай үйлдэл хийхэд хүргэсэн сэтгэц эмгэгийн сэдэлт, үйлдлийн арга хэлбэрийг судалсан дүн



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 172
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :