Уг диссертацийн нэгдүгээр бүлэгт төсөв, төсвийн зарлага, төрийн эдийн засгийн чиг үүрэг ба төсвийн зарлагын уялдаа, төсвийн зарлагын удирдлага, төлөвлөлтийн онол, арга зүйн үндсийг судалж, гадаад орнуудад хийгдэж буй төсвийн шинэчлэлийн хандлага, онцлогийг тодорхойлон төсвийн зарлага төлөвлөлтөд хэрэглэгддэг үндсэн аргууд, тэдгээрийн давуу ба сул талыг харьцуулан шинжилсэн. Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн үйл явц, үр дүнг тодорхойлж, Монгол Улсад хэрэглэж буй төсвийн зарлагын төлөвлөлтийн аргыг олон улсын түвшинд харьцуулан дүгнэж, төсвийн зарлагыг төлөвлөх үйл явц, зарлагын төлөвлөлтийн үр нөлөөг нэгдсэн төсвийн үзүүлэлтүүдэд үндэслэн шинжилж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон. Гуравдугаар бүлэгт Монгол Улсад төсвийн зарлагыг дунд хугацаанд, үр дүнд чиглүүлэн төлөвлөх цогц арга зүйн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан санал болгосон болно.