Диссертаци нь оршил, 4 бүлэг, ерөнхий дүгнэлт, 72 нэрийн ном зүй, мэдээллийн эх сурвалж, хавсралтыг агуулсан 149 хуудас бүхий компьютерийн бичлэг болох бөгөөд энэхүү ажил нь 30 хүснэгт, 27 зураг, 35 хуудас хавсралт материалуудыг тусгасан болно. Эрдэнэтийн хүдрийн ил уурхайн нөхцөлд өрмийн машинуудын найдвартай ажиллагааг судалж, техникийн бодит байдалд үндэслэн засварын мөчлөгийн бүтцийг боловсронгуй болгож, ашиглалтын зардлаас хамааруулан эдэлгээний хугацааг тогтоосноор тэдгээрийн ашиглалтын зардлыг бууруулж, бүтээлийг нэмэгдүүлэхэд оршино. " Өрмийн машины ашиглалтын найдвартай ажиллагааны түвшинг түүнд нөлөөлөх хүчин зүйлсээс хамааруулан олон хүчин зүйлт регрессийн загвар боловсруулсан.Өрмийн машинуудын ашиглалтын хугацааны үеийн техникийн байдлын динамикийг тооцон засварын үечлэлийг оновчлох загвар боловсруулсан.Өрмийн машины машинчдын ур чадварыг үнэлэх зорилгоор уул уурхайн машины чанарын түвшинг үнэлэх аргачлалыг баяжуулсан.