Судалгааны ажлын шинэлэг тал
1. Урьд нь судлагдаж байгаагүй зарим цооногийн нефтийн нүүрс устөрөгчдийн бүлгийн найрлага ба биомаркер нүүрс устөрөгчид болох н-алкан, изоалкан, стеран, тритерпанууд болон ароматик нүүрсустөрөгчдийг хромато-масс-спектроскопийн аргаар судалсан;
2. Ханасан ба ароматик нүүрс устөрөгчдийн нэг бүрийн найрлагаар геохимийн үндсэн параметрүүдийг тогтоож, тэдгээрт үндэслэн нефтийн үүссэн нөхцөл, хурдас хуримтлалын орчин, боловсролтын зэргийг тодорхойлсон;
3. Нефтийн дунд фракциудын шинж чанар болон н-алкан, изоалканы нүүрсустөрөгчдийн найрлагаар эх нефтийн анхны органик бодисын гарал үүсэл, нефтийн боловсролтын зэрэг, биодеградацийн төвшин зэргийг тогтоож дээрх дүгнэлтүүдээ бататгав.
Практик ач холбогдол
Монгол оронд шинээр олборлож буй шинэ цооногийн нефтийн найрлага ба физик-химийн шинж чанар болон нефтийн найрлага дахь биомаркер нүүрс устөрөгчдийн иж бүрэн судалгааг явуулж тухайн нефтийн төрөл, үүссэн нөхцөл, боловсролтын зэргийг судалснаар нефтийн хайгуул олборлолтонд болон нөөц тогтооход, түүнчлэн боловсруулах, ашиглах чиглэлд гол суурь нь болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 10
Ишлэгдсэн тоо : 0